Налайх дүүрэгт Дотоодын цэргийн ТУСГАЙ САЛБАР НЭЭГДЛЭЭ
Дотоодын цэргийн командлагчийн 2024.04.09-ний өдрийн "Обьектын хамгаалалт шилжүүлэх тухай" тушаалыг хэрэгжүүлж Налайх дүүргийн нутаг дэвсгэрт байрлах ундны усны эх үүсвэрийг хамгаалах цэгийг хүлээлцүүлэх ажлыг зохион байгууллаа.
Арга хэмжээнд Дотоодын цэргийн штабын Санхүү, ар талын газрын дарга Ж.Мөнхсолонгоор ахлуулсан, Налайх дүүргийн цагдаагийн хэлтсийн дарга Ч.Мөнхбаатар, "Чандмань налайх" ТӨҮГ-ын захирал Д.Ганзориг, Дотоодын цэргийн 805 дугаар ангийн захирагчийн нэгдүгээр орлогч, штабын дарга, Б.Бекболат, мөн ангийн салбарын захирагч Н.Болд, ахлах нягтлан бодогч Т.Мөнгөнцэцэг, 836 дугаар тусгай салбарын захирагч М.Даваажав болон тус дүүргийн цагдаа, дотоодын цэргийн алба хаагчид, хамгаалуулагч байгууллагын ажилчдыг байлцуулан хүлээлцүүлэх ажлыг зохион байгууллаа.
Мөн Налайх дүүргийн Засаг даргын тамгын газрын дарга Ж.Алтангэрэлд шинэ тусгай салбарын үйл ажиллагааг танилцуулан хамтран ажиллах талаар санал солилцож, орон нутгийн удирдлагаас Дотоодын цэргийн үйл ажиллагааг дэмжиж, ажиллах талаар саналаа илэрхийлсэн юм.