“Барс“ худалдааны төвд хийж буй хяналт шалгалтын ажил үргэлжилж байна

2024 оны 4 сарын 10

Arslan.mn

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны Салбарын хяналтын газраас зохион байгуулж буй “Хүнсний аюулгүй байдал” арга хэмжээний хүрээнд "Барс" худалдааны төвд хяналт шалгалтын ажлыг хийлээ. Тус худалдааны төв хийх хяналт шалгалтын ажил дуусаагүй үргэлжилж байгаа бөгөөд одоогийн байдлаар хүнсний худалдаа эрхлэгч 60 иргэн, хоол үйлдвэрлэл эрхлэгч 3 иргэн, ургамал хамгааллын чиглэлээр төмс, хүнсний ногоо худалдаалдаг 8 аж ахуйн нэгж, 8 иргэн, нийт 8 аж ахуйн нэгж, 71 иргэн хяналт шалгалтад хамраграад байна.

Arslan.mn

Хяналт шалгалтын явцад 2 иргэний хоол үйлдвэрлэлийн үйл ажиллагаа эрхлэгчид  үйлдвэрлэлийн холбогдох дүрэм, журам стандарт мөрдөөгүй зөрчилд, мөн хадгалалтын хугацаа дууссан хүнсний бүтээгдэхүүн худалдан борлуулсан 2 зөрчилд Зөрчлийн тухай хуулийн холбогдох заалтын дагуу торгууль ногдуулжээ.

Мөн түүнчлэн, хадгалалтын хугацаа дууссан 5 нэр төрлийн, хаяг шошгын зөрчилтэй 5 нэр төрлийн бүтээгдэхүүнийг хураан авч, холбогдох арга хэмжээг авсан байна.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
656139
0 эможи

Түгжрэл
2024-04-11 06:42
ЗАМ дээр машинаа тавиад ихэнх нь үйлчлүүлдэг болохоор түгжрэл үүсгэдэг
Зочин
2024-04-11 00:21
Наад захынхнаа сайн шалга!!! Бас хамгийн өндөр үнэ зоодог мөртлөө НӨАТ ын баримт өгдөггүй Саруул захынхныг шалгаж өг!!!
барс
ххахүя
хөдөө аж ахуйн яам

Холбоотой мэдээ

keyboard_arrow_up