ОСНААУГ хаврын их цэвэрлэгээнд нэгдэж, автобусны буудал, явган хүний замыг хөөсөөр угааж байна

2024 оны 4 сарын 10

Arslan.mn

Нийслэлийн Засаг дарга Х.Нямбаатар болон Улаанбаатар хотын Ерөнхий менежер Ц.Төрхүү нараас ирүүлсэн удирдамжийн дагуу “Хаврын их цэвэрлэгээ” арга хэмжээг 2024 оны дөрөвдүгээр сарын 01-ний өдрөөс 19-ны хооронд зохион байгуулагдахаар шийдвэрлэсэн. 

Цэвэрлэгээнд нийслэлийн есөн дүүрэг, нийслэл дүүргийн харьяа байгууллагууд, хороод, аж ахуй нэгж байгууллага, сууц өмчлөгчдийн холбоо, иргэд өргөнөөр оролцож гадна орчныхоо 50 метр хүртэлх зам талбай, хог хаягдлыг цэвэрлэх, барилгын хана, гадна талбайг угааж цэвэрлэн цэвэр цэмцгэр орчныг бүрдүүлэх юм. 

Тэгвэл энэ хүрээнд Орон сууц нийтийн аж ахуйн удирдах газрын хамт олон их цэвэрлэгээний ажилд нэгдэж, хотын төв зам дагуух автобусны буудал болон ойр орчмын газруудад цэвэрлэгээ хийж байна. 

Arslan.mn

Энэ үеэр ОСНААУГ-ын Техник үйлчилгээний хэлтсийн дарга Ц.Лхагвасүрэн "Нэг хот-Нэг гэр бүл уриатай хаврын их цэвэрлэгээнд ОСНААУГ-ын хамт олон гар бие оролцож байна. Цэвэрлэгээний үеэр автобусны буудлыг хөөстэй угаалгаар угаах, явган хүний зам угаах, авто замын нуухын шороог цэвэрлэж байна. Иргэд мөн хогоо хаяхгүй байвал бүгд цэвэр орчинд амьдрах нөхцөл бүрдэнэ." гэдгийг энэ үеэр онцолж байлаа. 

Arslan.mn

Мөн ОСНААУГ-ын салбар ХҮТ-11-ийн дарга Т.Мөнхзаяа хэлсэн үгэндээ "ОСНААУГ нь нийт 2099 ажилтантай, 22 салбар байгууллагатайгаар үйл ажиллагаагаа явуулдаг. Нийслэлийн Засаг дарга Х.Нямбаатар болон Улаанбаатар хотын Ерөнхий менежер Ц.Төрхүү нарын зүгээс санаачлан хэрэгжүүлж буй хотоо цэвэрлэх аянд нэгдэж, нийтийн эзэмшлийн зам талбайг цэвэрлэх ажил гурав дахь өдрөө хийж байна. Эхний ээлжинд 22 салбарын ажилчид ойр орчмын 50 метр газрыг цэвэрлэсэн бол өнөөдөр Нарны гүүрээс ТБД андуудын автобусны буудлыг хүртэлх талбай, автобусны буудлыг хөөстэй угаалга хийж, цэвэрлэж байна. Нийслэлийн иргэд, ААН-үүдэд хандаж, хотоо цэвэрлэх аянд нэгдэж, цэвэр хотод амьдрах уриалгыг дэвшүүлж байна." хэмээлээ. 

Arslan.mn

Хаврын их цэвэрлэгээний үеэр хийгдэж ажлууд:

  • Байгууллага, аж ахуйн нэгжүүд орчныхоо 50 метр хүртэлх нийтийн эзэмшлийн зам талбайг цэвэрлэх, угааж чийгшүүлэх, байгууллагынхаа хайс хашлага, автобусны буудал, нүхэн болон гүүрэн гарц, хогийн сав гадна фасад, хаяг, үүд хэсгийг угааж өнгө үзэмжийг сэргээх
  • Гудамж, зам талбайн хог хаягдал, ногоон байгууламжийн шар өвс, хатсан шарилж ургамлыг цэвэрлэж ачуулах
  • Айл өрх, аж ахуй нэгж байгууллагын хог хаягдлын ачилтыг эрчимжүүлэх
  • Гудамж талбайн үүсмэл хогийн цэгүүдийг ачиж цэвэрлэх
  • Сандал, хогийн сав, хайш хашлага, замын тэмдэг, тэмдэглэгээ, гэрэлтүүлгийн шон, хөшөө баримлыг угаах, засварлах
  • Нийтийн эзэмшлийн гудамж, зам талбайд байршуулсан өнгө үзэмжгүй хаяг, мэдээллийн байгууламжуудыг буулгах, өнгө үзэмжийг сэргээж засварлах ажлуудыг тус тус хийж гүйцэтгэнэ.

Arslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mn 

ФОТО

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
656125
2 эможи

keyboard_arrow_up