Алга болсон ХҮҮГ ОЛЖЭЭ
2024 оны 4 сарын 10
Баянгол дүүргийн 11-р хорооноос өчигдөр буюу 04 дүгээр сарын 09-ний өдрийн 15:45 минутад "Найзтайгаа уулзаад ирье" гэж яваад алга болсон 13 настай Х-г өнөөдөр /2024.04.10/ E-mart худалдааны төв дотор явж байхад нь олж тогтоон ар гэрт нь хүлээлгэж өглөө.
Эцэг, эх, асран хамгаалагч та бүхэн бага насны хүүхдэд тавих хараа хяналтаа сайжруулж болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэхийг цагдаагийн байгууллагаас анхааруулж байна.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
656123
0 эможи
ARSLAN.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс