ҮЙЛ ЯВДАЛ: “Өсвөр үеийнхэн: Байгаль орчин ба хууль-3” төслийн нээлт болно
БХБЯ-нд
Дүнжингаравын уулзварт болсон дэлбэрэлтийн улмаас шатсан 207 дугаар байрны оршин суугчид яамны удирдлагуудтай уулзана.
Төрийн ордонд
08:00 цагт -Загийн газрын ээлжит хуралдаан болж байна.
11:40 цагт - Малчин өрхийн холбооны эрхзүйн байдлын тухай хуулийн төслийн ажлын хэсгээс сэтгүүлчдэд мэдээлэл өгнө.
Блю Скай зочид буудлын Жейд танхимд
09:30-12:30 цагт - Эдийн Засгийн Хамтын Ажиллагаа, Хөгжлийн Байгууллагын Зүүн Европ, Төв Азийн Авлигын эсрэг сүлжээнээс Монгол улсад Истанбулын авлигын эсрэг арга хэмжээний төлөвлөгөөний хэрэгжилтэд тав дахь удаагийн үнэлгээ хийх ажлын хүрээнд Иргэний нийгмийн төлөөлөлтэй уулзана.
"Meru tower"-ын наймдугаар давхарт
10:00 цагт - Монгол дахь Конрад Адэнауэрын сангаас эрхлэн гаргасан "Захиргааны шинжлэх ухааны нэр томьёоны тайлбар толь" номын нээлт болно.
МУИС-ийн Экологийн боловсролын төв
10:00 цагт “Өсвөр үеийнхэн: Байгаль орчин ба хууль-3” төслийн нээлт болно.
“Монгол ньюс” төвд
10:30 цагт - Онцгой байдлын байгууллагын алба хаагчид албан үүргээ гүйцэтгэж яваад амиа алдсан тохиолдол энэ он гарсаар нэг бус удаа гарсантай холбоотойгоор Улаанбаатар хотын Үйлдвэрчний эвлэлүүд Шадар сайд болон ОБЕГ-ын удирдлагад шаардлага хүргүүлнэ.
11:00 цагт - Оёдлын салбарын нэгдсэн мэргэжлийн холбоо, All events group, Монголын дизайнерууд, Ноосон бүтээгдэхүүн үйлдвэрлэгчдийн холбоо зэрэг 10 гаруй байгууллагын төлөөлөл “Монгол хувцасны загварын долоо хоног” арга хэмжээг анх удаа зохион байгуулах талаар мэдээлэл хийнэ.
“Үндэсний мэдээллийн төв”-д
11:30 цагт - STOP LYING уриатай Сонгогчдын Анхдугаар чуулган зохион байгуулах тухай "Клаб 126" төслийн зохицуулагчаас мэдээлэл өгнө.