Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн төмөр замын дохиолол, холбооны системийг бүрэн суурилууллаа
2023 оны 4 сарын 27
“Тавантолгой-Зүүнбаян” чиглэлийн 416,1 км төмөр замын дохиолол, холбооны систем суурилуулах ажлыг “Солонгосын үндэсний төмөр зам” компани гүйцэтгэж дууслаа.
Тус компани нь 2020 оны 08 дугаар сард “Тавантолгой-Зүүнбаян” чиглэлийн төмөр замын дохиолол, холбооны системийг суурилуулах ажлын төслийг хэрэгжүүлэх сонгон шалгаруулалтад оролцон шалгарснаар “Монголын төмөр зам” ТӨХК-тай хамтран ажиллаж ирсэн.
Галт тэрэгний хөдөлгөөний аюулгүй байдлын SIL4 түвшний шаардлагыг хангасан, БНСУ-ын дохиолол холбооны системийг Монгол Улсад анх удаа ийнхүү амжилттай нэвтрүүлж, “Тавантолгой-Зүүнбаян” чиглэлийн төмөр замын дохиолол холбооны системийг бүрэн суурилууллаа.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?









656076
0 эможи
ARSLAN.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс