Хөөт-Чойбалсан-Бичигт боомтын төмөр замыг БНХАУ-ын Жиньжоу боомттой холбох талаар санал солилцлоо

2023 оны 8 сарын 08

Arslan.mn

Монголын төмөр зам” ТӨХК-ийн Гүйцэтгэх захирал Б.Отгонсүх өнөөдөр БНХАУ-ын Жиньжоу боомт группийн Дэд ерөнхийлөгч Цао Чэнь тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа. Уулзалтын эхэнд Жиньжоу группийн төлөөлөл тус боомтод Монгол-Хятад-Орос гурван улс төдийгүй Евро-Азийг холбосон логистикийн парк байгуулах төслийн талаар танилцуулж, талууд Бичигт-Зүүнхатавч боомтоос автозам, төмөр зам болон далайн зам хосолсон тээврээр экспортын тээвэр хийх талаар санал солилцлоо. БНХАУ-д далайн тээвэр нь төмөр замын тээврээс 8 дахин хямд өртөгтэй байдаг юм байна.

Жиньжоу боомт нь дэлхийн 100 гаруй улстай усан тээврээр холбогдож, жилд 100 сая тонн ачаа нэвтрүүлэх хүчин чадалтай, олон улсын худалдааны боомт юм гэж Монголын төмөр зам ТӨХК-аас мэдээллээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
656071
0 эможи

keyboard_arrow_up