Шивээхүрэн-Сэхэ чиглэлийн төмөр замын бүтээн байгуулалт үргэлжилж байна
2023 оны 8 сарын 23
Шинэ сэргэлтийн бодлогод тусгагдсан Боомтын сэргэлтийн хүрээнд Засгийн газрын 446 дугаар тогтоолоор “Шивээхүрэн-Сэхэ” боомтын төмөр замын төслийг хэрэгжүүлэх үүргийг “Монголын төмөр зам” ТӨХК-д даалгасан.
“Монголын төмөр зам” ТӨХК нь тус төмөр замын бүтээн байгуулалтын бэлтгэл ажлын хүрээнд Шивээхүрэн-Сэхэ боомтын төмөр замын инженер-геологи, гидрологийн судалгааны ажлыг хийж, Техник, эдийн засгийн үндэслэлийг боловсруулан гүйцэтгэсэн.
Шивээхүрэн-Сэхэ боомтыг БНХАУ-ын Сэхэ боомттой 7,1 км төмөр замаар холбох уг бүтээн байгуулалтын ажил өнгөрөгч 5 дугаар сарын сүүлээр эхэлж, 2023 оны IV улиралд багтаан ашиглалтад оруулах төлөвлөгөөтэй ажиллаж байна.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
656070
0 эможи
ARSLAN.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс