“Тавантолгой-Зүүнбаян” чиглэлийн төмөр замаар аммонийн нитрат тээвэрлэж эхэллээ

2023 оны 12 сарын 06

Arslan.mn

“Монголын төмөр зам” ТӨХК нь энэ сарын 03-ны өдөр Зүүнбаян-Цогтцэций чиглэлд 5 вагон буюу 325 тн аммонийн нитратийн тээврийг амжилттай зохион байгууллаа.

Зам, тээврийн хөгжлийн сайд, Тагнуулын ерөнхий газрын даргын А/71 дүгээр хамтарсан тушаалаар баталсан “Төмөр замаар аюултай ачаа тээвэрлэх, ачиж буулгах, хадгалах журам”-д “Төмөр замын байгууллага нь орон нутгийн харилцаанд төмөр замын аюултай ачаа ачиж буулгах ажиллагаанд нээхэд химийн хорт болон аюултай бодисыг импортлох, ашиглах, хадгалах, тээвэрлэх зөвшөөрөл бүхий зам талбай эзэмшигчийн хүсэлтийг үндэслэн нутгийн захиргааны байгууллагатай зөвшилцөн тогтоож, олон нийтэд зарлана” гэж заасны дагуу 2023 оны 10 дугаар сарын 10-ны өдөр “Тавантолгой-Зүүнбаян” чиглэлийн төмөр замын “Цогтцэций өртөө”-г аюултай ачаанд нээлттэй өртөөгөөр зарласан.

Мөн “Монголын төмөр зам” ТӨХК  нь стратегийн томоохон орд газруудад үйл ажиллагаа явуулж буй аж ахуйн нэгж байгууллага, бүс нутагт шатахуун хүргэх ажлыг шуурхай зохион байгуулж "Зүүнбаян-Цогтцэций” чиглэлийн төмөр замаар 2023 оны 04 дүгээр сараас эхлэн өнөөдрийг хүртэл нийт 47,779 тонн нефтийн бүтээгдэхүүн тээвэрлээд байна.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
656059
0 эможи

keyboard_arrow_up