“Монголын төмөр зам” ТӨХК-ийн “Бүс нутгийн логистик төв”-ийг түшиглэн “Замын-Үүд хуурай боомт” байгуулахаар шийдвэрлэлээ

2024 оны 1 сарын 10

Arslan.mn

/2024.01.10/-ны өдрийн Засгийн газрын ээлжит хуралдаанаар Дорноговь аймгийн Замын-Үүд сумын нутаг дэвсгэрт байрших “Бүс нутгийн логистикийн төв”-ийг түшиглэн Олон Улсын чанартай “Замын-Үүд хуурай боомт” байгуулахаар шийдвэрлэлээ.

Хуурай боомтын техник, эдийн засгийн үндэслэл, зураг төсөл боловсруулахад шаардагдах хөрөнгийн тооцоог гаргаж, шийдвэрлэх арга хэмжээ авахыг Монгол Улсын Шадар сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн сайд Ч.Хүрэлбаатар, Сангийн сайд Б.Жавхлан нарт, техник эдийн засгийн үндэслэл, зураг төслийг энэ оны хоёрдугаар улиралд багтаан боловсруулж дуусгахыг Зам, тээврийн хөгжлийн сайд С.Бямбацогтод даалгалаа.

 Боомт байгуулахад хөрөнгө оруулах, хамтран ашиглах чиглэлээр гадаад, дотоодын түншүүдтэй хэлэлцээ хийхийг Засгийн газрын холбогдох гишүүдэд даалгав.

Arslan.mnArslan.mn

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
656056
0 эможи

keyboard_arrow_up