“Монголын Төмөр Зам” ТӨХК, БНСУ-ын тээврийн судалгааны консерциум хамтарсан семинарыг зохион байгууллаа

2024 оны 2 сарын 21

Arslan.mn

Өнөөдөр /2024.02.21/ “Монголын төмөр зам” ТӨХК, /KOTI/ БНСУ-ын тээврийн хүрээлэн хамтран “Ашигт малтмал-Төмөр замыг холбосон Төр хувийн хэвшлийн түншлэлийн олон улсын семинарыг зохион байгууллаа.

Тус арга хэмжээнд Зам, тээврийн хөгжлийн яамны Төрийн нарийн бичгийн дарга С.Батболд тэргүүтэй Эдийн засгийн хөгжлийн яам, Уул уурхай хүнд үйлдвэрийн яам, Азийн хөгжлийн банк, Монголын уул уурхайн үндэсний ассоциаци, Шинжлэх ухаан технологийн их сургууль, “УБТЗ” ХНН, “Тавантолгой төмөр зам” ХХК, Үндэсний геологийн алба, Геологи судалгаа шинжилгээний төвийн төлөөлөгчид оролцлоо.

Энэ үеэр Монгол Улсын зам тээвэр болон ашигт малтмалын салбар дахь хамтын ажиллагаа, дэд бүтцийн бүтээн байгуулалттай холбосон бизнесийн оновчтой загварыг гаргаснаар бүс нутгийн хөгжилд Солонгос улсын сайн туршлага, ноу хауг нэвтрүүлэх онцгой ач холбогдолтой, эдийн засгийн үр өгөөжтэй төсөл болох талаар онцолж байв.

Монгол Улсын Зам, тээврийн хөгжлийн яам, Сангийн яам, БНСУ-ын Газар, дэд бүтэц, тээврийн яам хооронд 2022 онд Санамж бичиг байгуулснаар “Монгол Улсын төмөр замын хөгжлийн стратегийг “Зүүн Азийн төмөр замын нийгэмлэг үүсгэн байгуулалттай уялдуулах нь” төслийг эхлүүлсэн.

Arslan.mn

Уг санамж бичгийн хүрээнд “Монголын төмөр зам” ТӨХК нь БНСУ-ын KOITI консорциумтай хамтран Монгол Улсын логистикийн хөгжлийн стратеги болон бодлогыг хөгжүүлэн хэрэгжүүлэх, Төмөр замын төслийн барилгын ажлын санхүүжилтийн загвар болон удирдлагын системийг боловсруулах, Сайншанд-Баруун-Урт-Хөөт, Тавантолгой-Даланзадгад-Нарийнсухайт чиглэлийн төмөр замын ТЭЗҮ-ийг боловсруулах чиглэлээр судалгааны ажлууд хийж байгаа юм.

Arslan.mn

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
656054
0 эможи

keyboard_arrow_up