ШШЕГ: Дэли хотод болсон ОУ-ын анхдугаар бага хуралд оролцлоо

2024 оны 4 сарын 09

Arslan.mn

Бүгд Найрамдах Энэтхэг улсын Шинэ Дэли хотод "Шүүх шинжилгээ, аюулгүй байдал, эрх зүйн орчин" сэдэвт олон улсын анхдугаар бага хурал болсон бөгөөд манай улсын шүүх шинжилгээний төлөөлөл оролцлоо. Хурлын үеэр техник технологийн дэвшил хурдацтай хөгжиж байгаа энэ цаг үед байгууллагын болон алба хаагчийн аюулгүй байдлыг хангах, түүнд чиглэсэн хууль, эрх зүйн орчныг бий болгох талаар олон улсын сайн туршлага, авч хэрэгжүүлж буй арга хэмжээний талаар салбар хэлэлцүүлгүүдэд оролцож, холбогдох албан тушаалтнуудтай уулзаж, санал солилцож ажилласан юм.

Мөн Бүгд Найрамдах Энэтхэг Улсын Гужаратын Технологийн их сургууль, Шинжлэн магадлахуйн үндэсний их сургуулиудын удирдлагуудтай албан уулзалт хийж, Монгол Улсын Шүүх шинжилгээний байгууллагын алба хаагчдыг ахисан шатны магистр, докторын хөтөлбөр болон давтан мэргэшүүлэх богино хугацааны сургалтуудад хамруулах, гадаад хамтын ажиллагааг өргөжүүлэх чиглэлээр санал солилцсон бөгөөд тус их сургуулиудад Монгол Улсаас суралцаж буй оюутан, сонсогч нартай уулзаж, сургалтын орчин нөхцөлтэй танилцлаа.

Arslan.mnArslan.mnArslan.mnArslan.mn

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
656042
0 эможи

шүүх шинжилгээний ерөнхий газар
шшег
дэли
бага хурал

Холбоотой мэдээ

keyboard_arrow_up