Салхи 24м/сек хүрч ширүүснэ
2024 оны 4 сарын 09
Хаврын улирал эхэлж, сүүлийн өдрүүдэд цаг агаар харьцангуй дулаан байсан ч маргаашнаас эхлэн салхи хурд ширүүсэж, цасан болон шуурга болох эрсдэл үүсээд байна. Иймээс иргэд та бүхэнд цаг агаарын мэдээллийг цаг алдалгүй авч, аливаа эрсдэлээс өөрийгөө болон бусдын аюулгүй байдлыг хангана уу.
Дөрөвдүгээр сарын 10, 11-ны өдрүүдэд уулархаг нутгууд болон Дорнодын тал нутгаар бороо, нойтон цас орно. Түүнчлэн 12-нд баруун аймгуудын ихэнх нутаг, төвийн аймгуудын нутгийн баруун хэсгээр, 13-нд баруун болон төвийн аймгуудын ихэнх нутаг, говийн аймгуудын нутгийн хойд хэсгээр бороо, нойтон цас, цас орж, цасан шуурга шуурах төлөвтэй байна.
Салхи 11-нд Монгол-Алтайн уулархаг нутгаар, 12-нд Алтайн салбар уулс, Арц Богдын өвөр хоолойгоор, 13-нд ихэнх нутгаар секундэд 18-20 метр,зарим үед секундэд 24 метр хүрч ширүүсэж, шороон шуурга шуурна. 12-нд баруун аймгуудын нутгийн баруун хэсгээр, 13-нд баруун болон төвийн аймгуудын нутгаар хүйтэрнэ.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
656038
0 эможи
ARSLAN.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс