НЗХГ: Авто зам засварыг шөнийн цагаар гүйцэтгэж байна

2024 оны 4 сарын 09

Arslan.mn

Авто замын урсгал болон ээлжит засварыг шөнийн цагаар гүйцэтгэж байна. Энэ онд нийслэлийн 17 байршилд 19.5 км авто замд ээлжит засвар хийхээр төлөвлөсөн бөгөөд урсгал засвар буюу нүхэн эвдрэл, заадас засварлах ажлыг тогтмол гүйцэтгэж байгаа юм. Тодруулбал, Амгалангийн замд ээлжит засвар шинэчлэлийг хийж байгаа бол Шархадны авто замд урсгал засвар хийн, нүхэн эвдрэлийг халуун асфальтаар нөхөж байна. Авто замыг засварлахдаа хөдөлгөөнийг бүрэн хязгаарлаж ачаалал үүсгэхгүйн тулд тулд шөнийн цагаар буюу 22:00-06:00 цагийн хооронд хэсэгчлэн засварлаж буй.

Ташрамд, авто замын хашлага нь хучилтын түвшнээс дээш 15 см байх стандарттай. Тэгвэл авто замд засвар шинэчлэл хийхдээ хуучин замыг асфальт бетоноор хучиж, хийцийг хүчитгэж байгаа тул энэ тохиолдолд хашлагыг хуулж, замыг түвшинд тааруулан, стандартын дагуу өндөрлөдөг байна.

Arslan.mn

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
656032
0 эможи

Гумбаа
2024-04-09 10:03
Маш зөв ажил эрт эхлэж байгаа нь дэмжүүштэй байна. Хотын иргэдэд уриалахад болж өгвөл зам засварын ажлыг хурдан дуусгахад нь дэм болж 22-с өглөөний 06 цагийн хооронд онцын шаардлаггүй бол зорчих хөдөлгөөнөө хязгаарлаад өгвөл сайн байна хотын соёл цэвэрхэн хот болгоё
keyboard_arrow_up