Жирэмсний болон амаржсаны, хөдөлмөрийн чадвараа түр алдсаны тэтгэмж авах хүсэлтээ өгөөд 14-өөс дээш хонож байгаа бол:
2024 оны 4 сарын 08
Нийгмийн даатгалын сангаас олгогддог зарим тэтгэмж авахаар хүсэлтээ илгээгээд 14 хоногоос дээш хугацаа өнгөрсөн ч мөнгөө авч чадаагүй бол Нийгмийн Даатгалын Ерөнхий Газарт хандах хэрэгтэй аж. Тодруулбал, жирэмсний болон амаржсаны тэтгэмж хөдөлмөрийн чадвар түр алдсаны тэтгэмж авах хүсэлтээ илгээгээд 14 ба түүнээс дээш хоносон бол 09:00-12:30, 13:30-17:00 цагийн хооронд Нийгмийн Даатгалын Ерөнхий Газарт хандан өөрийн мэдээллээ шалгуулах боломжтой.
Харин биечлэн очих боломжгүй бол 9109-0437, 9192-4292, 9478-2846, 9917-8895 гэсэн дугааруудаар холбогдож, өөрийн мэдээллээ шалгуулаарай хэмээн НДЕГ-аас мэдээллээ.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
656027
0 эможи
ARSLAN.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс