Ой хээрийн түймрийг унтраахаар ажиллаж байна
Өнөөдөр буюу 4 сарын 8-ны өдрийн 12 цагийн орчимд Сүхбаатар аймгийн Асгат сумын Дөхөм багийн "Замын тал" гэдэг газар хээрийн түймэр гарлаа гэсэн дуудлага мэдээллийн дагуу тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах ангийн алба хаагчид, Асгат сумын Засаг даргын Тамгын газрын ажилтнууд түймрийг унтраахаар ажиллаж байна.
Түүнчлэн, өнөөдөр 12 цаг 40 минутын орчимд Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумын Хонгор багийн “Хөх нүдэн” гэдэг газар хээрийн түймэр гарсан дуудлага бүртгэгдэж түймрийн голомтод Онцгой байдлын газрын Эрдэнэцагаан сум дахь Гал түймэр унтраах, аврах 47 дугаар ангийн алба хаагчид ажиллаж байна.
Хуурайшилтын үе эхэлсэн энэ цаг хугацаанд иргэд та бүхэнд хөдөө хээр газар явж байхдаа ой хээрийн түймрээс сэргийлж, ил гаргахгүй байхыг анхааруулж байна.