6 настай хүүхдээ зодож, удаа дараа хэрцгий харьцсан ХЭРГИЙГ шүүх рүү шилжүүлэв

2024 оны 4 сарын 08

Arslan.mn

Зургаан настай хүүхэдтэй хэрцгий харилцаж, зодсон ХЭРГИЙГ шүүх рүү шилжүүлэв.

Тодруулбал, Чингэлтэй дүүргийн прокурорын газраас иргэн М.Г, Р.А нар нь 6 настай хүүхдээ үл ялих зүйлээр шалтаглан зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан, удаа дараа хэрцгий харьцаж, бие махбодын болон сэтгэл санааны шаналал, зовуурь үүсгэсэн гэх хэргийг шалгаж дуусчээ.

Улмаар  Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэг /Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах/-т зааснаар яллах дүгнэлт  үйлдэн тус дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд тус тус шилжүүлжээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
656021
0 эможи

Иргэн
2024-04-08 20:46
Ийм юмнууд үхвэл таарна, ямар ч хүн сэтгэлгүй, хүн дүрстэй хогнууд!!!
keyboard_arrow_up