Үндэсний цэцэрлэгт хүрээлэн рүү цахилгаан дугуйтай нэвтрэхийг хориглодог

2024 оны 4 сарын 08

Arslan.mn

Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд зуны улиралд 12-20 мянган хүн агаарт алхах, гүйх болон дасгал хөдөлгөөн хийх зорилгоор ирдэг. Эдгээр хүмүүсийн дийлэнх нь буюу 50 орчим хувь нь бага насны хүүхэд байдаг аж. Иймд Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгээс дараах мэдэгдлийг цахим хуудсандаа анхааруулан нийтэлжээ.

Тиймээс иргэдийн эрүүл мэнд, аюулгүй байдлыг хангах, тарьсан мод цэцэгсийг хамгаалах зорилгоор хүрээлэнгийн талбай руу цахилгаан дугуй, мопед, сурронтой нэвтрэхийг хатуу хориглодог. Гэсэн ч өсвөр насны хүүхдүүд хориглосон тэмдгээр дайран орж, мод цэцэгс талхлах, цаашлаад иргэдийн аюулгүй байдал, эрүүл мэндэд хохирол учруулж байна.

Цахилгаан дугуй буюу суррон, мопедыг 18-аас доош насны хүүхэд унаж байх үедээ осол гаргасан тохиолдолд эцэг эх, асран хамгаалагч нар нь хариуцагчаар татагдах журамтай гэдгийг тээврийн цагдаагийн албанаас анхааруулдаг. Тиймээс эцэг эх, асран хамгаалагч та бүхэн өсвөр үеийн хүүхдүүддээ ухамсарлуулж, хориглосон тэмдгээр  Үндэсний Цэцэрлэгт Хүрээлэнгийн талбай руу нэвтрүүлэхгүй байхыг хатуу анхааруулж байна.  Хориглосон тэмдгээр нэвтэрсэн тохиолдолд манай байгууллага Тээврийн Цагдаагийн Албанд мэдэгдэх болно" гэжээ. 

Урин дулаан улирал ирж байгаа учир иргэн бүр ухамсартай байж, хориглосон дугуйтай зорчихгүй байхыг уриалж байна. 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
656014
1 эможи

үндэсний цэцэрлэгт хүрээлэн
мопед
цахилгаан дугуй

Холбоотой мэдээ

keyboard_arrow_up