ИРГЭН: Бага бүлгийн багш нь унтахгүй үлдсэн хүүхдээ нуруундаа үүрээд унтуулах гэж байгаа нь...
Нэгэн иргэн өөрийн цахим хуудаснаа "Бага бүлгийн багш нь унтахгүй үлдсэн хүүхдээ нуруундаа үүрээд унтуулах гэж байгаа нь...
Монголын зуун, зуун цэцэрлэгт хүүхдийн төлөө чин сэтгэлээсээ ажиллаж бүхнээ зориулдаг МЯНГА, МЯНГАН цэцэрлэгийн багш нар бий. Хүүхдийн төлөө чин сэтгэлтэй цэцэрлэгийн багш нартаа урам өгье, хайрлая, хүндэлье. Энэ жил нээсэн шинэ цэцэрлэг гэхэд тохижуулах ажил их сайн хийж байгаа, багш ажилчид нь мундаг сэтгэлтэй, камер нь ямар ч аав ээж харж болохоор үүдэндээ байрладаг. Энэ зураг дээр Бага бүлгийн багш нь унтахгүй үлдсэн хүүхдээ нуруундаа үүрээд унтуулах гэж байгаа нь.. Цэцэрлэгийн багшийн ажил хүүхдийн тоо хэтэрсэн ачаалал ихтэй 2хон багш ажилладаг хүнд ажил ... Хангалттай сайн хичээж ажилладаг шүү багш нар минь.. БАЯРЛАЛАА.
Жич: энэ зурган дээрх манай охин шүү. Айлын хүүхдийн зураг тавьлаа гэх вий.. Хүүхдүүд унтахаар хэсэгхэн амрах байсан болуу даа, өдөр унтуулж сургаагүйдээ гэмшсэн хайрласан талархсан мэдрэмж зэрэг төрч байсан даа." хэмээжээ.