Арван жилийн турш хэрэгжээгүй төслийн улмаас хохирсон 24 өрх өнөөдөр орон сууцны түлхүүрээ гардан авчээ

2024 оны 4 сарын 08

Arslan.mn
Гэр хорооллын дахин төлөвлөлтийн төслийн гүйцэтгэгч компанийн ажил зогсож, арван жилийн турш хэрэгжээгүй төслийн улмаас хохирсон өрхүүд өнөөдөр орон сууцны түлхүүрээ гардан авсан байна. 

Тодруулбал НИТХ-ын 2013 оны тогтоолоор Сонгинохайрхан дүүргийн 5, 6, 7 дугаар хороо, Ханын материал орчмын 130 га газрыг "Гэр хорооллын газрыг дахин төлөвлөлт" төслийн байршлаар тогтоож байжээ.

“Жи Ди” ХХК-ийг төсөл хэрэгжүүлэгчээр батламжилсан ч 2018 онд эрхийг нь цуцалсан байна. Төслийн байршилд 2015 онд “Жи Ди” ХХК 24 айлын 24 нэгж талбар бүхий 11 га газар чөлөөлсөн ч тус компанийн ажил зогссоны улмаас 24 өрх хохирсон аж. 

"Тус өрхүүдийг сүүлийн 4-6 жилд Нийслэлийн Орон Сууцны Корпорацын түр суурьшуулах байранд үнэ төлбөргүй байрлуулсан. Тухайн байршилд 1.1 га талбарт 24 айлын газрыг чөлөөлж төсөл хэрэгжих ёстой байсан" хэмээн “НОСК” ХК-ийн гүйцэтгэх захирал М.Говьсайхан мэдээлсэн юм. 

Ийнхүү “Улаанбаатар хотын гэр хорооллыг хөгжүүлэх хөрөнгө оруулалтыг дэмжих хөтөлбөр” төслийн хүрээнд Сонгинохайрхан дүүргийн зургаадугаар хороонд 126 айлын орон сууц ашиглалтад орж, тухайн 24 өрх өнөөдөр түлхүүрээ гардан авчээ.

Мөн түлхүүрээ гардан авсан иргэд сэтгэгдлээ хуваалцлаа. 

Л.Банди: Дахин төлөвлөлтийн байрандаа орох гэж арваад жил уйгагүй хөөцөлдсөн. Өглөө бүр “Жи Ди” ХХК руу явдаг байлаа. Сүүлийн зургаан жил НОСК-ийн түр суурьшуулах байранд амьдарсан. Бидний асуудлыг ийнхүү шийдвэрлэж өгсөнд маш их баяртай байна.

У.Ерэнбаатар: Анх манай газар дахин төлөвлөлтөд ороход би 11 дүгээр ангийн сурагч байсан. Одоо тэгтэл би их сургуулиа төгсөөд зургаан жил болчихсон байна. Арван жилийн хугацаанд ам бүл нэмэгдэж, орон байрны асуудал их л гарсан. Удаан хугацаанд хүлээсний эцэст өнөөдөр байрныхаа түлхүүрийг авч, сэтгэгдэл их сайхан байна. 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
655986
0 эможи

Ард
2024-04-08 14:20
Дахин төлөвлөлт нэриин доор иргэдиин газрыг үнэгүй дүүлж байрчгүй газарчгүй болсон иргэд зөндөө улс наад хулгаач байгуулгуутай сүлбэлддэг өлөн дарганцарууддааа хатуу ял өгдөг бол аль алиндан
keyboard_arrow_up