ШУУРХАЙ : Сэлэнгэ аймгийн цагдаагийн гурван албан хаагчийг өнөөдөр цагдан ХОРЬЖЭЭ

2024 оны 4 сарын 07

Arslan.mn

Сэлэнгэ аймгийн Цагдаагийн газрын дөрвөн албан хаагч 13 настай охиныг хүчиндсэн байж болзошгүй нөхцөл байдал тогтоогдож, улмаар уг асуудалтай холбоотойгоор ЦЕГ-ын дарга Т.Сүхболд өнгөрөгч Пүрэв гараг /2024.04.04/-т Сэлэнгэ аймагт ажилласан байдаг. Улмаар нэг албан хаагчийг хойшлуулшгүйгээр цагдан хорьж, мөн Сэлэнгэ аймгийн цагдаагийн дарга тэргүүтэй албан тушаалтнуудыг үүрэгт ажлаас нь чөлөөлсөн байдаг. 

Тэгвэл өнөөдөр /2024.04.07/ 19:30 цагт хэрэгт холбогдоод буй цагдаагийн гурван алба хаагчийг 48 цагийн хугацаатай цагдан хорьсон байна. Улмаар 48 цагийн хугацаанд тэднийг үргэлжлүүлэн  цагдан хорих эсэхийг шүүх шийдэх аж.

Дашрамд дурдахад тухайн дөрвөн сэжигтэнг Сэлэнгэ аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэг /Бага насны хүүхдийг хүчиндэх/ гэмт хэрэгт холбогдуулан яллагдагчаар татсан юм. Нэг алба хаагч нь энэ сарын 5-ны өдөр цагдан хоригдсон билээ. 

Охины хувьд хамгаалах байранд байгаа хэмээн ХНХЯ-аас мэдэгдсэн юм. 

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
1
ouch an post
1
confuse an post
angry an post
655984
2 эможи

Зочин
2024-04-08 09:14
За манайхан яасан одоо сэтгэл нь амарсан уу янз бүрийн худал үнэн мэдээлэл оруулаад байсан одоо дотор нь гэм буруугүй жирийн нэг залуу байсан бол яах уу амьдрал нь бүрэн сүйрнэ Монголд амьдрах ажиллах ямар ч сонирхогүй болно хохирогч гээд байгаа охин айж ичсэндээ худлаа ярьсан бол бид сохроор олон нийтийн сүлжээгээр шүүгээд байх уу хариулт байна уу
Зочин
2024-04-08 04:45
Бөгсний болон лицензийн асуудлаа шийдэхгүй бол хэцүү болж дээ
Зочин
2024-04-08 04:44
Уруу татсан нэг нөхөр л байгаа даа 14 настайг насанд хүрсэнд үзсэн хуулийн цоорхой,байгаа шүү дээ Бат Үүл ,ЭЛБЭГДОРЖ НАРЫН БАТЛАЛЦСАН ХУУЛЬ,ТӨР ЗАСАГ ШУДАРГА БОО ЛИЦЕНЗИЙН НАМЙМАА ЭРХЛЭГСДИЙГ БАРЬЖ ХОРИН ЛИЦЕНЗ ЦУЛАХ,МӨНГӨ БУЦААЛГАХ ГЭХ МЭТЭЭР ХУРДАН ТҮРГЭН ЛИЦЕНЗИЙН АСУУДАЛ ШИЙДЭХ ЁСТОЙ ДОО НЭГ ХҮҮХДИЙН асуудал хуулийн дагуу шийдэгдэнэ Улс эх орны,асуудлыг үүнээс ч хүнд болжээ
keyboard_arrow_up