ТОДРУУЛГА : Сэлэнгэ аймгийн цагдаагийн дарга Ж.Энх-Од БГДЦХ-ийн дэд даргаар томилогдохгүй, албанаасаа чөлөөлөгдсөн
2024 оны 4 сарын 05
ЦЕГ-ын даргын тушаалаар Сэлэнгэ аймгийн цагдаагийн дарга Ж.Энх-Одод сахилгын шийтгэл оногдуулж, үүрэгт ажлаас нь чөлөөлсөн билээ.
Харин өнөөдөр буюу 2024 оны дөрөвдүгээр сарын 05-ны өдөр Ж.Энх-Одод хариуцлага тооцсон нэрээр Баянгол дүүргийн Цагдаагийн 2-р хэлтсийн дэд даргаар томилохоор болсон талаар өрөг.мн сайтын сэтгүүлч мэдээлсэн.
Тэгвэл энэ талаар ЦЕГ-аас тодруулахад Ж.Энх-Одод сахилгын шийтгэл оногдуулж, албанаас нь чөлөөлсөн нь үнэн. Албанаасаа чөлөөлөгдсөнийхөө дараа тэтгэвэртээ гарах хүсэлтээ өгсөн. Түүний хүсэлтийг хүлээн авсан гэлээ.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
1
1
1
655982
3 эможи
зочин
2024-04-08 09:09
Нэг аймгийн цагдаагийн дарга доод тал нь 80-100 гаруй албан хаагчтай ажиллана хүн болгоныг орой үдшийн цагаар чөлөөт үедээ юу хийж байгааг хянах мэдэх боломжгүй хянах нь хүний эрхэд халдсан үйлдэл болно хэрэгт холбогдсон гэх залуучуудыг харахад бүгд 18-25 насны залуучууд байна тэднийг олон нийтийн сүлжээгшээр ямар нэгэн шүүлтүүргүй сэтгүүлч нарын мэдээллээр шүүх нь ямар их эрсдэлтэй болохыг иргэд маань ойлгохгүй юм нэр холбогдсон залуучуудын дотор гэм буруугүй хүн байсан ч нийгмийн сүлжээ дэх хар шуургад нэр төр сэвтэж хохирогч гэх хүүхэд ч цаашид амьдрах ямар ч боломжгүй болгож байна шүү дээ Ид ажиллах насны хүмүүс маань ийм шалтгаанаар цаашид ажиллахаа болих нь хэнд хэрэгтэй юм бэ сахилгын шийтгэл зөв оноосон уу алдааг засах боломж өгсөн үү гээд олон асуудалд хариултгүй үлдлээ Сэтгүүлч нар ямар нэгэн аргаар олон нийтийн сүлжээнд хандалт авч байвал хүний нэр төр шударгаар шүүлгэх гэм буруутайг тогтоох хамаагүй хэн нэгэн хүний амьдрал хамаагүй гэж байгаа нь нийгмийг бухимдал авахуулах шалтгаан болж байна бид хэзээ ёс суртахуунтай болох юм бүү мэд Монголп амьдармааргүй үр хүүхдээ байлгамааргүй байна
ARSLAN.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс