Хэрэгт холбогдон шалгагдаж байгаа цагдаагийн 4 алба хаагчийн 1-ийг цагдан хорихоор боллоо
2024 оны 4 сарын 05
Хэрэгт холбогдон шалгагдаж байгаа цагдаагийн 4 алба хаагчийн 1-ийг аймгийн шүүхийн шүүгчийн захирамжаар цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсан байна.
Харин цагдаагийн 3 алба хаагчийг 1 сар цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авах үндэслэлийг прокурор, шүүхийн байгууллагаас тогтоох юм байна.
Хохирогч хүүхдийг тус аймгийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын газрын Түр хамгаалах байранд байрлуулан хүүхэд хамгааллын хариу үйлчилгээнд хамруулж, сэтгэл зүй, эрүүл мэнд, эрх зүйн үйлчилгээ үзүүлж, аюулгүй байдлын хамгаалалтад аваад байна.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
655979
0 эможи
ARSLAN.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс