Энэ байдлаараа “АВЛИГА ХОРООЛОЛ“ ашиглалтанд орох нь ээ!

2024 оны 4 сарын 05

Arslan.mn

Өнгөрсөн өвөл цас их хэмжээгээр орсны балаг нь одоо болж байгаа шар усны үер. Үер гэхээр та нарт юм бодогдохгүй байна уу. Зун айсуй. Өнгөрсөн зуных шиг харамсал дагуулсан мэдээ гаргахгүйн тулд зундаа бэлдэж хийсэн зүйл бидэнд байна уу? Сүр дуулиан болоод буулгах захирамж нь гараад байсан барилгуудын сураг чимээ юу болов? 

Өнгийгөөд нэг харцгаавал S Oulet лав хаягдсан хэдэн гутлаар дүүрсэн эвдэрхий байшин болоод үлдчихсэн байна лээ. Харин хажууханд нь байх өнөөх "Авлига хороолол"-ын барилга хэвийн баригдсаар одоо бүр цонх юүгээн хийгээд авсан байна. Цонхоо хийчихсэн байхыг бодвол дотор заслынх нь ажил эхэлчихсэн бололтой. Авлига хороолол өөрсдийгөө голын голдирол алдагдуулаагүй гэж өмөөрөх, харин нөгөө талаас хоёрхон блок л нураана гээд байх. Энэ маргаанаа шүүхээр эцэслэн шийдэхгүй бол энэ зун биднийг юу хүлээж байгааг таашгүй.

Дорвитой арга хэмжээ авч, ард иргэдийн аюулгүй байдлыг хангаж байгаа зүйл л лав харагдахгүй юм. Эсвэл энэ зун бороо орохгүй гээд мэргэ төлгөөр үзчихсэн юм болов уу эсвэл "Авлига хороолол"-ыг хүссэн хүсээгүй үер нь аваад явчихна гэж бодоод орхиж байгаа юм уу? Егөөдөж байгаа ч юм биш. Бид байгалийн үзэгдлээс бол нийслэлдээ хүний алтан амийг эрсдүүлээд баймааргүй байна. Үнэхээр голын голдирол алдагдсанаас болж үер болоод хүний амь эрсэдчихвэл тэр үед хэнээс ч гуйгаад хэний ч амь ахиж олддоггүй л байхгүй юу.

Ямартаа ч Засаг даргын нураахтай холбоотой захирамж гарч байх үе буюу өнгөрсөн оны 8-р сард Aqua Garden хотхон буюу "Авлига хороолол" цонхоо хийх нь битгий хэл дөнгөж л баригдаад бараа нь харагддаг болоод байж байсан даг.

Arslan.mnArslan.mn

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
655978
0 эможи

АРД
2024-04-06 22:10
Ганцхан байр руу л дайрах юм. Ядарсан руу нь биш задарсан руу нь дайрч чадах уу? Сэлбэ голын эрэг дагуух барилгыг адилхан нураагаач. Өчнөөн олон айлын өмч хөрөнгийг дурын нэг нусан таглаа дур мэдэж нураана гэж юу байдаг юм? Зайсанд уулын ам хашиж барилга барьсан өмхий луйварчид руу дайр чадахгүй ш дээ. Зайсанд маш олон чанаргүй барилга барьсан Монгол банкны Ерөнхийлөгч байсан Пүрэвдоржийн хүүхэд Хангал гэгч луйварчныг шалгаад шонд өлгөвөл чамайг шүтье.
авлига хороолол
aqua garden
нураах захирамж

Холбоотой мэдээ

keyboard_arrow_up