“Ээж хайрхан“-аас буцаж явахдаа шаварт суужээ

2024 оны 4 сарын 05

Arslan.mn

Төв аймгийн Сэргэлэн сумын нутаг, Хөшгийн хөндийд 2024.04.04-нөөс 05-нд шилжих шөнө "Ээж хайрхан"-аас буцаж явахдаа шаварт суусан тухай дуудлага олноор ирлээ.

Дуудлагын дагуу шуурхай бүлэг ажиллаж, есөн автомашинтай 23 том хүн, 11 хүүхдийн хамт татан гаргав. Түүнчлэн Завхан аймгийн Тэс суманд шаварт суусан хоёр автомашиныг татан гаргалаа.

Цаашид энэ төрлийн дуудлага, мэдээллийн тоо ихсэх хандлагатай байна. Тиймээс иргэд та бүхэн ус шавар ихтэй зам, харгуй, даваагаар аль болох зорчихгүй, баталгаат замаар зорчиж болзошгүй эрсдэлээс сэргийлэхийг Онцгой байдлын ерөнхий газраас анхааруулав.

Arslan.mn

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
1
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
655975
3 эможи

Зочин
2024-04-09 21:05
Ээж хайрханаа дуудахгүй дээ
Зочин
2024-04-08 11:11
Иймэрхүү дуудлагын зардлыг хувь хүнээр нь төлүүлдэг байлгүйдээ!
зангараа
2024-04-08 08:32
Шавар хөдөөгөөс гадна Улаанбаатарын гудамж бүрт замд хуримтлагдан цацагдаж орчныг бохирдуулж байгаа шүү шаварчин монголчуудаа.
Зочин
2024-04-06 17:44
Шаварт суусан төлөа онцгой дуудаад байхдаа яадгийн . Онцгойнхонд өөр хийх ажил байдгүй юмуу. Эсвэл халтуур хийгээд байгаа юм уу. Ийм халтуурт явж байгаад осолдвол ажил үүргээ гүйцэтгэж байгаад эрсэдсэн гэж үзэж улсаас байр мөнгө өгөх үү
Баагий
2024-04-05 16:15
,Ээж рүү очих хүн бүхэн явдаг.Зам тавьж чадахгүй л дээ .Гэхдээ устай жижиг гол сайр дээр нь гүүр хийгээд л өгчих хэрэгтэй байгаа юм шүү.
Санал
2024-04-05 16:09
Ээж хадыг шашин мөргөлийн цогцолбор утгаар нь сумын төв орчимд нүүлгэж ирэх арга хэмжээ авах хэрэгтэй.Түүнээс жилийн жилд ээж хад руу өвөл зунгүй явах, шавар цасанд суугчидын цуваа тасрахгүй өмнө ч байсан цаашид ч байх болно.Урьдчилан сэргийлж ярих ямар ч анхааруулга сэрэмжлүүлэг нэмэр болохгүй ханш нээсэн л бол цастай байна уу мөстэй байна уу хүмүүс явдагаараа л явна.Онцгой, цагдаа сумын засаг даргын тамгын газрын олон хүний шүдний өвчин болсон асуудлыг шийдэх хэрэгтэй.
keyboard_arrow_up