“Замын-Үүд, Эрээн боомтын ачаа тээврийн хэсэг 24 цагаар ажилласнаас хойш 1,487 автомашин нэвтэрсэн“

2024 оны 4 сарын 05

Arslan.mn

Энэ сарын 1-нээс эхлэн Замын-Үүд, Эрээн боомтын ачаа тээврийн хэсэг 24 цагаар ажиллаж эхэлсэн. Ингэж ажилласнаас тус боомтоор 1,487 автомашин нэвтрээд байна. 

Дорноговь аймаг дахь Хилийн боомтын захиргааны дарга Б.Баярнямын мэдээлснээр энэхүү өөрчлөлт эхэлснээс хойших гурван хоногийн хугацаанд гарах чиглэлд 721, орох чиглэлд 766 автомашин нэвтрээд байгаа аж. 

24 цагийн горимд шилжсэнээр ачаалал ихтэй оргил цагаар том оврын автомашины дараалал багасаад зогсохгүй тээвэрчдийн цагийг хэмнэх, буудал, хоол, тээврийн хэрэгслийн хоногийн хураамж зэрэг зардлыг бууруулах, бараа бүтээгдэхүүний үнэ тогтворжих зэрэг олон талт ач холбогдолтой юм. 
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
2
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
655961
2 эможи

Энхтайван Батка5678
2024-04-05 18:16
Za hud but shaagaarai gazar degree 24 bolson yum baihgui l bna Lee shuu
замын-үүд
боомт
эрээн
24 цаг
ачаа тээвэр

Холбоотой мэдээ

keyboard_arrow_up