Дарханы замын засварын ажил үргэлжилж байна
2024 оны 4 сарын 05
Өнөөдрөөс хоёр хоногийн өмнө Дарханы замд эвдрэл үүссэн талаарх мэдээлэл гарсан. Одоогоор энэхүү засвар нь хараахан дуусаагүй байгаа бөгөөд засварын ажлыг шуурхай хийж байгаа талаарх мэдээллийг харьяа газрын мэргэжилтнүүд өгөөд байна. Тодруулбал, шар усны үерээс улбаалан 20 орчим км замд эвдрэл үүссэнийг сэргээхээр хоёр дахь хоногтоо ажиллаж байгаа юм.
Түүнчлэн, Улаанбаатар-Дархан чиглэлийн 204.11 км авто замын өргөтгөл, шинэчлэн засварлах төслийн хүрээнд Европын сэргээн босголт, хөгжлийн банкны санхүүжилтээр хэрэгжүүлж байгаа хоёрдугаар багц буюу Хар модот давааны араас Урьхан хүртэл авто замын 80-81 км-т дөрвөлжин хоолойн буцаан дүүргэлтийн хэсэг суулт үүссэн байгаа аж. Тиймээс тус авто замын төсөл хэрэгжүүлэх нэгж, барилгын ажлын зөвлөх, гүйцэтгэгч компаниуд шуурхай арга хэмжээ авч, засварлаж, тэмдэг, тэмдэглэгээ тавьж, осол гэмтлээс хамгаалж, урьдчилан сэргийлэх арга хэмжээ аван ажиллаж байгаа гэлээ.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
655947
0 эможи
ARSLAN.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс