“Дашваанжил” ХХК сүүлийн 5 жил дотоод хяналт шалгалт хийгээгүй зэрэг олон ЗӨРЧИЛ илэрчээ

2024 оны 4 сарын 04

Arslan.mn

ОБЕГ-аас Дүнжингаравын уулзварт болсон осолтой холбогдуулан ШТС-уудад хийсэн хяналт шалгалт, барилгын хяналт шалгалтын талаар танилцуулж байна.

УОК-оос зарласан хэвлэлийн бага хурлаар дараах мэдээллийг өглөө. Улсын байцаагч дээрх компанид ажиллаад дүгнэлтээ гаргажээ.

Тус компани хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуй хариуцсан ажилтангүй байжээ. Мөн цалингийн журам, хөдөлмөрийн аюулгүй байдлын журмаа батлаагүй, ажлын байрны эрсдэлээ үнэлээгүй, жолоочид ямар эрсдэл үүсэж болохыг тооцоолоогүй нь ажил олгогчийн хариуцлагагүй үйлдэл юм. Компанид дотоод хяналт шалгалт огт хийдэггүй. Ажил олгогч хөдөлмөрийн нөхцөлийн үнэлгээг хийгээгүй, ажлын хувцсаар хангаагүй, ажилтнуудыг эрүүл мэндийн үзлэгт хамруулаагүй байна.

Мөн тус компани 518 ажилтантай бөгөөд сүүлийн таван жилд хяналт шалгалт хийгээгүй байжээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
655918
0 эможи

keyboard_arrow_up