П.Очбадрах: Энэ хэргийн талаар мэдээлэхдээ маш болгоомжтой ХАНДАХ ЁСТОЙ

2024 оны 4 сарын 04

Arslan.mn

Цагдаагийн Ерөнхий Газар(ЦЕГ)-аас цаг үеийн асуудлаар прокуророос зөвшөөрсөн хэмжээнд өнөөдөр мэдээлэл өглөө. 

ЦЕГ-ын Мөрдөн шалгах албаны дарга П.Очбадрах "Хувь хүний халдашгүй байдал, хохирогч болон холбогдогч нарын хувийн нууцтай холбоотой асуудлыг бид олон нийтэд мэдээлэх боломжгүй. Энэ бол эмзэг мэдээлэл. Үүнийг ямар нэг байдлаар тараах нь хохирогч болон холбогдогчийн амь нас, эрүүл мэндтэй холбогддог.

Иймээс энэ хэргийн талаарх мэдээллийг хэвлэл мэдээллийн байгууллагууд цензуртэйгээр, тун мэдрэмжтэй хандахгүй бол бидэнд өмнөх гашуун туршлагууд бий. Хүний Эрхийн Үндэсний Комисс(ХЭҮК)-оос гаргасан журмын дагуу бага насны хүүхдийн асуудлыг олон нийтэд түгээхгүй, задруулахгүй гэдэг" гэв.

ЦЕГ-ын Дотоод хяналт, аюулгүй байдлын газрын дарга Н.Мишигдорж  "Хэрэг гарсан орон нутагт, хохирсон болон холбогдсон хүмүүсийн овог нэр зэргийг хэлэх боломжгүй. 

Хүний хувийн мэдээллийг хамгаалах тухай хуулийн 4.1.12."хүний эмзэг мэдээлэл" гэж хүний үндэс, угсаа, шашин шүтлэг, итгэл үнэмшил, эрүүл мэнд, захидал харилцаа, генетик болон биометрик мэдээлэл, тоон гарын үсгийн хувийн түлхүүр, ял эдэлж байгаа болон ял эдэлсэн эсэх, бэлгийн болон хүйсийн чиг баримжаа, илэрхийлэл, бэлгийн харьцааны талаарх мэдээлэл гэж заасан. Эдгээр мэдээллийг тухайн хүмүүсийн зөвшөөрөлгүйгээр нийтэд мэдээлж болохгүй. Бид хуулийн хүрээнд мэдээллээ өгч байгаа. 

ХЭҮК-ын зөвлөмжөөр өсвөр насны буюу насанд хүрээгүй хүүхдийн бэлгийн хүчирхийлэлд өртсөн эсвэл ийм харилцаатай холбоотой асуудлыг нийтэд мэдээлэхийг хориглосон байдаг" гэлээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
655916
0 эможи

keyboard_arrow_up