Б.Дуулим: Зодуур, дээрэлхэлт, доромжлолыг тэд “ДЭГ” гэж ойлгодог
Жүжигчин гурван эмэгтэйн оюутан байхдаа хүн дээрэлхдэг байсан гэх дуулианаас улбаалан бусад урлагийнхан ч мөн өөрийн түүхээсээ хуваалцаад эхэллээ. Нэг хэсэг нь дээрэлхэлтийг өөгшүүлж, бусдыгаа ялгаварлан гадуурхдаг байсан хүмүүсийг илчилж байгаа бол зарим нь нэг нь өөрөө дээрэлхүүлдэг байсан талаараа ам нээж байна. Тэдний нэг нь дуучин Б.Дуулим юм. Дуучин Б.Дуулим бол Сити их сургуулийн оюутан байсан. Тэрээр оюутан байх үедээ ямар мэдрэмж авч байсан талаараа ийнхүү бичжээ.
“Ситид сурдаг байхад 1-р курсдээ ч яахав тэгээд гайгүй төгсөж байсан. Манай 4-ийнхэн ч гайгүй гоё ах эгч нар байлаа. 2-р курсд ороод 4-ийнхэн төгсөөд, дараагийн 4-р курсийн ах эгч нартаа ".луулдаг" байсаан үнэндээ ёо. Ялангуяа эгч нар бол камергүй өрөөнд дуудаж байгаад намайг үнэхээр болох болохгүй үгээр, өмссөн зүүсэн, нэр алдар, гэр бүл удмаар минь доромжилж байлаа… Өөдөөс нь ч эгцэлж харж болохгүй ээ, бурхан минь… Ямар сайндаа л аав ээжээсээ хүртэл нууж, дуудсан цаг болгонд нь сургуульд очиж доромжлуулдаг байсан… Тэвчихийн аргагүй их хэлүүлсэндээ. Ах эгч нэрээр хүндлэл хүсэж дээрэлхэлт, зодуур, хэл амаар доромжлохыг ДЭГ гэж ойлгоцгоодог. Би ч бас ийм үеийг дайраад гарсаан…Одоо бол гэмгүй сайхан царайнууд ш дээ ярьвал ярьмаар л байна. 10 жилдээ бол хүүхэд болгон л зодолдоод хэрэлдээд явдаг би ч бас тэгж л байсан ангиараа грүпп үүсгээд...” хэмээн өөрийн цахим хуудсаараа дамжуулан түгээжээ.
Ганц СУИС гэлтгүй бүх урлагийн сургуулийнхан өөрсдийгөө хатуу дэгтэй хэмээн андуурч, тэрхүү дэг-ийг бусдад халдах хэмээн ойлгодог уу. Үнэхээр тийм бол хэцүүхэн л юм байна даа.