Н.Мишигдорж: Алба хаагчид гэм буруутай нь тогтоогдвол өмгөөлж, хамгаалах ЁС ЗҮЙ цагдаагийн байгууллагад БАЙХГҮЙ

2024 оны 4 сарын 04

Arslan.mn

Цагдаагийн Ерөнхий Газар(ЦЕГ)-аас цаг үеийн асуудлаар прокуророос зөвшөөрсөн хэмжээнд өнөөдөр мэдээлэл өглөө. 

Энэ үеэр ЦЕГ-ын Дотоод хяналт, аюулгүй байдлын газрын дарга Н.Мишигдорж " Дотоод хяналт, аюулгүй байдлын газар хараат бус үйл ажиллагаа явуулдаг нэгж юм. Энэ нэгжээс "нэр бүхий алба хаагчид насанд хүрээгүй хүнтэй бэлгийн харьцаанд орсон байж болзошгүй гэсэн" мэдээллийг өөрсдийн хяналт шалгалтаар илрүүлж, холбогдох албан шалгалтыг явуулан гэмт хэргийн шинжтэй байж болзошгүй гээд ЦЕГ-ын Мөрдөн байцаах албаны тусгай субъектийн үйлдсэн гэмт хэргийг мөрдөн шалгах хэлтэст харьяаллын дагуу шилжүүлснээр одоо мөрдөн шалгах ажиллагаа байна.

Цагдаагийн нэр бүхий 4 албан хаагчийг албанаас нь чөлөөлж шалгаж байна.

Хүний хувийн мэдээллийг хамгаалах тухай хууль бий. Уг хуулиар дээрх мэдээлэл нь хүний эмзэг мэдээлэлд ордог. Тухайн хүмүүсийн зөвшөөрөлгүйгээр нийтэд мэдээлж болохгүй.

Хүүхэд бэлгийн хүчирхийлэлд өртсөн тохиолдолд мэдээллийг нь задруулж болохгүй гэдэг ХЭҮК-ын зөвлөмж бас бий. Мөрдөн шалгах ажиллагаа үргэлжилж байна. Прокуророос зөвшөөрсөн хэмжээнд мэдээлж болно гэж үзсэн учраас өнөөдөр ийнхүү мэдээлэл хийлээ. Алба хаагчид гэм буруутай нь тогтоогдвол өмгөөлж, хамгаалах ёс зүй цагдаагийн байгууллагад байхгүй. Эрх зүйч байхгүй." гэв.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
655914
1 эможи

Zochin
2024-04-08 10:11
Bi 23n jiliin omno end alba haaj bsn muu sain olon zaluus bsn iim hogiin ymnuud bgaagvi
Б
2024-04-07 23:09
Уусан юм нь гараагүй хуцаад байхын
irgen
2024-04-05 15:46
Enhbayr.tsagdaagiin darga 2 shuud ogtsor.Saihanbayr gj sugani us olon tsergiin amind hureed alban tusjaaldaa baisaar.Ed nariin buzariig shuumjilsen setguulch eneeder yllagdagch bolood.Gadaadad heden ih naydiin hulgaich n ilreed bhd huuli zuin said tag duugai.Huuli iim bn
Зочин
2024-04-04 19:49
Цаанаа бол өөр хор найруулчихсан байгаа.
Н
2024-04-04 12:58
Энэ их хачин яриатай нөхөр бна лээ ш тэй ямар шийд гаргаж мэдэхээр ийм хөгийн юм дарга нь муу инээдэм
Зочин
2024-04-04 11:57
Зөв зөв хуучин өмгөөлдөг байсан шүү энэ чинь л дэвшил шүү дээ ингэж байж цагдаагийн нэр хүнд өснө
keyboard_arrow_up