“Оператортай хуйвалдан“ авсан гэх эзэмшигчийн бүртгэл тодорхойгүй 140 ширхэг дугаар “ЮНИТЕЛ“-х байжээ

2024 оны 4 сарын 04

Arslan.mn

"Дугаарын ченж хийдэг нэр бүхий иргэд дураараа бүртгэлгүй дугаар зарах нь багадаад, фэйсбүүк орчинд залилан хийдэг болсон байна" гэх мэдээллийн дагуу ЭЦА-ны Кибер гэмт хэрэгтэй тэмцэх газраас хойшлуулшгүй ажиллагааг явуулсан талаар бид өмнө мэдээлсэн. 

Тодруулбал, шалгалтаар иргэн “А”, “М” нар Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэрт байрлах төвийн гадна талд  эзэмшигч нь тодорхойгүй нийт 140 ширхэг үүрэн холбооны дугаар зарж байсан бөгөөд эдгээр дугааруудыг нэр бүхий үүрэн холбооны оператор компанийн ажилтан Н шинээр үүсгэж, тус хоёр этгээдэд худалдан борлуулдаг нь мөрдөн шалгах ажиллагааны явцад урьдчилан байдлаар тогтоогдоод байсан.

Тэгвэл  уг “оператортай хуйвалдан“ авсан гэх эзэмшигчийн бүртгэл нь тодорхойгүй 140 ширхэг дугаар “ЮНИТЕЛ“-х байжээ.

Албан бус эх сурвалжийн мэдээлснээр, нэр бүхий иргэд бүртгэлгүй дугааруудыг "Юнител"-ийн орон нутгийн салбараас худалдан авсан байна. Өөрөөр хэлбэл, операторуудын орон нутаг дахь салбарын ажилтнууд хуйвалдан бүртгэлгүй дугаарыг олноор  гаргаж, зардаг байж магадгүй аж.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
655903
0 эможи

ЦЕГ

Холбоотой мэдээ

keyboard_arrow_up