Р.БУЛГАМАА : ХОХИРОГЧ бас ЭРХТЭЙ

2024 оны 4 сарын 04

Arslan.mn

Насанд хүрээгүй охин хүчирхийлэлд өртсөн мэдээлэл олон нийтэд цацагдаад буй.

Тэгвэл уг хэргийн талаар өмгөөлөгч Р.Булгамаа өөрийн албан ёсны цахим хуудаснаа "Цахим орчинд бусдын нэр төрд халдах, шүүлтүүргүй мэдээллийг олон хүний анхаарал татах агуулгаар буруу өнцөгөөс тайлбарлан түгээдэг байдал нийтлэг болжээ. Энэ нь нийгмийн сэтгэл зүйг тогтворгүй болгох сөрөг үр дагавартай.

Ялангуяа насанд хүрээгүй хүүхдүүд насан туршийн мартагдашгүй сэтгэлийн гэмтэл авах, үе тэнгийн гадуурхалд өртөх, цаашлаад сэтгэл зүйн хувьд өөрчлөлтөнд орох, өөрийгөө болон өрөөлийг үзэн ядах хандлагатай болох, цаашилбал амиа хорлох хүртэл үр дагаварыг бий болгодог гэмтэй... Гэмт хэргийн хохирогч болсон дээр нь хувийн эмзэг мэдээлэл нь олон нийтэд ил тод болоод ирэхээр улам бүр байж суухын аргагүй хүнд нөхцөл байдалд хүрч, зүгээр л хүн бүрээс зугатааж, зүгээр л алга болчихмоор санагддаг гэж олон хүүхэд нулимс мэлмэрүүлэн учирлаж байсан.

Хэдхэн хоногийн өмнө нэг охиноосоо амьдрах итгэл, найдварын хүч алдарч байгаа тухай мсж хүлээн авч хэдэн өдөр сэтгэл өвдөж, амьдралд итгэх итгэл өгөх гэж чадлаараа л хичээж явна. Энэ бяцхан охины тухайд нэг гэмт этгээд нь саяхан хаалттай дэглэмтэй хорих ангид 20 жилийн хорих ял эдлэх хуулийн хариуцлага хүлээж таслагдсан хэдий ч тийм л аймшигтай сөрөг үр дагаврыг түүний ертөнцөд үлдээсний хор хөнөөлийн наад захын жишээ энэ мэссэж.

Өнөөдрөөс насанд хүрээгүй бас нэгэн охины талаар цахим орчинд мэдээлэл тархаж эхэллээ. Энэ хүүхдийн цаана гэр бүл, найз нөхөд, ирээдүйн амьдрал байдаг юм шүү.

Гэр бүл, аав ээж нь энэ мэдээллийг тараахыг хүсээгүй нь ойлгомжтой. Тэр тусмаа хүүхэд өөрийх нь тухай мэдээлэл түгэх тусам амьдаараа тарчлан зовж байдаг юм шүү

Энэ асуудлын цаана бодит байдал дээр юу болж өрнөснийг та бид бүрэн мэдэхгүй, олон хүн нийлж хүчирхийлсэн асуудал баттай тогтоогдсон мэт мэдээллийг тарааж түгээхээс өмнө ээдээ хохирогчийн талаар бодож үзээрэй гэдгийг мэргэжлийн хүний хувьд анхааруулахыг хүсэж байна.

Бэлгийн хүчирхийллийн хохирогч хүүхдийн эрх ашгийн төлөө олон жил ажиллаж яваа мэргэжлийн хуульч хүний хувьд цаашдаа бага насны хүүхэдтэй холбоотой асуудалд нийтээрээ цензүүртэй хандаж, хохирогчийн сэтгэл зүйг нэгдүгээрт тавьж хандахыг цахим хэрэглэгчид болон хэвлэл мэдээллийн салбарыхандаа уриалмаар байна. 

Эцэст нь шүүхээр бүх асуудлыг эцэслэн шийддэг хуультай, хүний эрхийг хангах өмгөөлөгчид, прокурор, шүүх тогтолцоотой улс гэдгийг хэлэхийг хүсч байна. Цахим орчин хэн нэгнийг шүүдэг буруу тогтолцоог халах хэрэгтэй" хэмээн нийтэлжээ. 

Arslan.mn

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
655901
0 эможи

Zochin
2024-04-04 09:01
Шүүлтүүргүй мэдээллийг олон нийтэд өгч хандалт анхаарлыг татдаг хүний нэг Булгамаа өмгөөлөгч та мөнөөсөө мөн гэж боддог
Р.БУЛГАМАА

Холбоотой мэдээ

keyboard_arrow_up