Амьгүй донор найман хүний амийг аварч, амьдралын чанарыг сайжруулдаг бол амьд донор нэг хүний  амийг авардаг

2024 оны 4 сарын 03

Arslan.mn

Өнөөдөр Улсын Нэгдүгээр Төв Эмнэлгийн Эрхтэн шилжүүлэн суулгах төв, Эрүүл мэндийн хөгжлийн төвийн Эс, эд, эрхтэн шилжүүлэн суулгах үйл ажиллагааны зохицуулалтын алба, “Мөнхөд цохилох зүрх” төрийн бус байгууллага хамтран “Донор танд баярлалаа” талархлын өдөрлөгийг анх удаа зохион байгууллаа. 

Тус үйл ажиллагаанд УНТЭ-ийн Эс, эд, эрхтэн шилжүүлэн суулгах төвийн их эмч Л.Од-Эрдэнэ, ЭМХТ-ийн Эс, эд, эрхтэн шилжүүлэн суулгах үйл ажиллагааг зохицуулах албаны дарга П.Батчулуун болон донорууд оролцлоо. 

Arslan.mn

Монгол Улс 1996 онд хамгийн анхны бөөр шилжүүлэн суулгах мэс засал хийж байсан түүхтэй. Хэсэг хугацаанд завсарлаад 2006 оноос хойш өнөөг хүртэл тасралтгүй эрхтэн шилжүүлэн суулгах мэс заслыг Монголдоо хийж байна.

Донорыг амьд болон тархины үхэлтэй донор гэж хоёр ангилдаг бөгөөд амьд донор нь гэр бүлийн төрсөн ах, эгч, дүү аав ээж нь  сайн дурын үндсэн дээр элэг, бөөрөө хандивладаг. Амьгүй донор нь тархины үхэлтэй нь оношлогдсон тохиолдолд ар гэрийнх зөвшөөрлөөр эд, эрхтэнийг нь шилжүүлэн суулгадаг байна.

Нэг амьгүй донор найман хүний амийг аварч, амьдралын чанарыг сайжруулдаг бол амьд донор нэг хүний  амийг авардаг аж.

Монгол Улсад 2018 онд Донорын тухай хуулийг шинэчлэн баталж хэрэгжиж эхэлснээр амьгүй донор илрүүлж буй эрүүл мэндийн байгууллагын тоо, тохиолдлын тоо тогтвортой өсч эхэлжээ. Өнөөдрийн байдлаар Улсын нэгдүгээр төв эмнэлэг 342 бөөр, 239 элэг, 32 ясны чөмөг үүдэл эс, Хавдар судлалын үндэсний төв 128 элэг тус тус амжилттай шилжүүлэн суулгаад байна. Үүнээс 58 буюу 35  хүнд бөөр, 23 хүнд элэг тархины үхэлтэй донороос шилжүүлсэн байдаг. Энэ эмчилгээний тусламжтай амь нас нь аврагдсан иргэд, тэдний гэр бүлийн зүгээс эмч, эмнэлгийн мэргэжилтнүүд, донорууд, тэдгээрийн гэр бүлд талархлаа илэрхийлэх өдрийг тогтмол тэмдэглэж байхаар болсон байна.

Олон улсад амьд донороос эрхтэн шилжүүлэхээс татгалзаж, тархины үхэлтэй донорын тоог нэмэх хууль эрх зүйн зохицуулалтыг хийсэн. Хамгийн түгээмэл нь  иргэний үнэмлэхээ авах үедээ иргэн өөрөө донор болох үгүйгээ шийддэг зохицуулалт юм. Харин Монгол Улсын хувьд Донорын тухай хуульд оруулсан нэмэлт өөрчлөлтөөр тархины үхэлтэй донорын ар гэрийн гурван хүн зөвшөөрсөн тохиолдолд эд, эрхтэнийг нь хүлээлгийн жагсаалт дахь өвчтөнүүдийн цусны бүлэг таарсан хүмүүст шилжүүлэн суулгадаг.

Хамгийн сүүлийн статистикаар эрхтэн шилжүүлэн суулгах шаардлагатай иргэдийн хүлээлгийн жагсаалт 1000 даваад байгаа аж.

Arslan.mn

Хүлээлгийн жагсаалтад байгаа иргэдийн амьдралын чанарыг сайжруулахын тулд тархины үхэлтэй донорын тоог нэмэгдүүлэх нь чухал юм. Иймд тархины үхэлтэй донорын талаар нийгэмд үнэн зөв мэдээлэл, эрхтэн шилжүүлэн суулгах мэс заслын талаар үнэн бодит мэдээлэл өгөх зорилготой “Мөнхөд цохилох зүрх” төрийн бус байгууллага байгуулжээ. Тус төрийн бус байгууллага нь тархины үхэлтэй донорын талаар мэдээлэл өгөхөөс гадна эрхтэн шилжүүлэн суулгах хүртлээ эрүүл мэндээ доройтуулахгүй урьдчилан сэргийлэх эрүүл мэндийн мэдээ, мэдээллийг ч мэргэжлийн эмч нарын тусламжтэй нийгэмд түгээх юм байна.

Arslan.mnArslan.mnArslan.mnArslan.mn

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
1
haha an post
wow an post
yay an post
sad an post
1
ouch an post
confuse an post
angry an post
655891
2 эможи

DR. ADITY
2024-04-19 16:22
БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар) APPLY TO SELL YOUR KIDNEY FOR MONEY NOW $ 780,000.00
DR. ADITY
2024-04-19 16:22
БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар) APPLY TO SELL YOUR KIDNEY FOR MONEY NOW $ 780,000.00
keyboard_arrow_up