Маргааш ханш нээх өдөр
"2024 оны дөрөвдүгээр сарын 4-ний өдөр буюу Пүрэв гарагт 15:05 цагт ханш нээх улирал эхэлнэ" хэмээн МБШТ Гандантэгчэнлин хийдээс гаргасан Төгс буянт монгол зурхайн цаг тооны бичигт тэмдэглэжээ.
Монголчууд эрт дээр үеэс цаг тооллын хоорондын холбоо, хөгжил, ан амьтан, байгалийн хөдөлгөөн гэх мэт амьд байгалийн хөдөлгөөн, холбоо шүтэлцээ, зүй тогтлыг нарийн тусгасан шинжлэх ухааны өндөр мэдлэгтэй байжээ. Жаран жилийн цаг тооны бичгийг харж амьдрал ахуйдаа хэрэглэж ирсэн байна. Энэхүү хуанлийн ёсонд ичигсэд хөдөлж, амьд бие сэргэх ханш нээдэг өдөр байдаг.
Ханш нээх гэдэг нь хаврын их улирлын доторх зургаан бага улирлын тав дахь нь ажээ. Энэ бага улирал билгийн тоолол буюу сарны зурхайн ёсны хаврын дунд үед тохиодог. Харин аргын буюу нарны зурхайн ёсны дөрөвдүгээр сарын эхний өдрүүдэд тохиодог билээ. Ханш гэдэг нь ээлтэй сайн гэсэн утгатай ажээ. Энэ өдрийн цаг агаар, байдлыг шинжиж зун, намрын өнгийг тодорхойлдог.
Зул өргөх нь цаглашгүй их тустай хэмээн бурхны сударт өгүүлжээ. Зул нь гэрэл гэгээ , гал , хүч, дулаан гэсэн утгыг илэрхийлэх бөгөөд буддын шашны тахилын зан үйлд чухал байр суурь эзэлдэг. Зулыг билиг ухааны бэлгэ тэмдэг болгон тахилд өргөдөг, мунхаг муу сэтгэлийг арилган таслах гэрэл гэгээ хэмээн бэлэгдэн өргөдөг номтой.