Хүчингийн хэрэгт холбогдоод оргон зугтсан этгээдийг “шувуу“ ажиллагаагаар авч ирлээ

2024 оны 4 сарын 03

Arslan.mn

Цагдаагийн байгууллагаас Олон улсын Эрүүгийн цагдаагийн байгууллага, интерполтой хамтран олон улсад эрэн сурвалжлагдаж байсан иргэн Ц-г өчигдөр буюу дөрөвдүгээр сарын 02-ны өдөр Монгол Улсад албадан авчирчээ. 

Тодруулбал, иргэн Ц нь 2017 онд хүчиндэх гэмт хэрэгт холбогдон шалгагдаж байхдаа гадаад улсад оргон зайлсан. Улмаар эрэн сурвалжлагдаж байгаа оргодол этгээдүүдийн жагсаалтад оржээ. Түүнийг Шведийн хаант улсын цагдаагийн байгууллагатай хамтран "Шувуу" ажиллагааны хүрээнд ийнхүү баривчилж, одоо мөрдөн шалгах ажиллагааг явуулж байна. 

Цагдаагийн байгууллагаас эрэн сурвалжлаж буй этгээдүүдийг интерполын "Улаан булант" зар мэдээнд оруулж хамтын ажиллагаагаар олж тогтоодог байна. 



 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
655876
0 эможи

keyboard_arrow_up