Дахин нэг ГАЛЫН ДУУДЛАГА!
2024 оны 4 сарын 03
Өчигдөр 13 цагийн орчимд ирсэн галын дуудлага мэдээллийн дагуу Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 22 дугаар ангийн алба хаагчид Дархан-Уул аймгийн Дархан сумын 15 дугаар багийн Мангиртын 4 дүгээр хэсэгт очиж ажилласан байна. Дуудлагын дагуу очиход иргэн Б-ын хашааны 0.5 га талбайд өнжмөл шар өвс, "Хьюндай Аэросити" загварын ашиглагдахаа больсон автобус шатаж байжээ.
“Хуурайшилтын буюу түймрийн аюултай үе” эхлээд буй энэ цаг үед ил гал гарахаас сэрэмжлүүлсэн зөвлөмж мэдээллийг Онцгой Байдлын Ерөнхий Газраас өгсөөр байгаа билээ.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
655871
0 эможи
ARSLAN.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс