Бусдын хөрөнгийг зэвсгээр сүрдүүлж, шилжүүлэн авдаг бүлэг этгээдийг ШҮҮХ ХУРАЛ өнөөдөр үргэлжилнэ

2024 оны 4 сарын 03

Arslan.mn

Өмнө нь нэг бус удаа ял шийтгүүлж байсан "Ука" хочит Л.Алтанхуяг (мөрийтэй тоглож байсан хүмүүсийг зэвсэглэн дээрэмдсэн), "Хулнаа" хочит Б.Хулансамбуу, "Цэнгэл" хочит Б.Батцэнгэл, "Уугаа" хочит Б.Ууганзаяа нар бүлэглэн Э.Сумъяажаргал гэх эмэгтэйн захиалгаар иргэн Б-г зочид буудалд аваачиж, улмаар эд хөрөнгөө шилжүүлж өгөхийг шаардсан хэргийг Эрүүгийн цагдаагийнхан илрүүлэн шалгасан.

2022 оны арванхоёрдугаар сард дээрх хүмүүс хохирогчийг зодон биед нь гэмтэл учруулж, бэлгийн дур хүслээ ёс бусаар хангаж, өөрт нь болон түүний ойр дотны хүнд хүч хэрэглэхээр заналхийлсэн нь шалгалтаар тогтоогдсон байдаг.

Мөн Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумын нутаг дахь Баянцогтын нүүрсний уурхайн ордыг ашигладаг “Андын илч” компанийн холбогдох албан тушаалтнуудад зэвсэглэсэн хүмүүс халдсан тухай дээрмийн хэрэгт холбоотой байж болзошгүй хүмүүсийг жилийн өмнөөс саатуулан шалгаж эхэлсэн.

Бүлэг этгээд "Андын илч" компаниас гадна иргэн О-д хутга тулган сүрдүүлж, нэр дээрх хөрөнгүүдийг захиалагч руугаа шилжүүлсэн, “Лексус-570” загварын тээврийн хэрэгслийг дээрэмдсэн хэмээн яллагдагчаар татагдсан.

Тэгвэл өчигдөр /2024.04.02/ товлогдсон шүүх хурал 18:00 цаг хүргээд завсарлаж, өнөөдөр 09:00 цагаас үргэлжилнэ.

Эдгээр хүмүүст хамаарах хэргийг шүүх хурал өмнө нь хэд хэдэн удаа товлогдсон ч хойшилсоор өдий хүрсэн байдаг.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
655856
0 эможи

keyboard_arrow_up