Б.Жаргалан: Дөрөвдүгээр сард баруун аймгуудын нутгаар олон жилийн дунджаас ДУЛААН байх төлөв гарсан

2024 оны 4 сарын 02

Arslan.mn

УЦУОСМХ-ийн Урт хугацааны прогнозын ерөнхий инженер "Дөрөвдүгээр сарын хувьд баруун аймгуудын нутгаар олон жилийн дунджаас дулаан байх төлөв гарсан.

Хур тунадас баруун аймгуудын нутгаар харьцангуй бага. Харин дөрөвдүгээр сард төв болон зүүн аймгуудын нутгаар олон жилийн дунджаас ахиу хур тунадас орох төлөвтэй байгаа.

Дөрөвдүгээр сарын сүүлийн 10 хоногт цаг агаарын аюултай үзэгдлийн процесс нэмэгдэх магадлалтай харагдаж байгаа.

Дэлхийн дулааралтай холбоотойгоор гамшигт үзэгдлийн давтагдал нэмэгдэхийг судлаачид анхааруулж байна.

Тухайлбал орж буй хур тунадасны хэлбэр өөрчлөгдөж байна. Өмнө нь зүс бороо их ордог байсан бол сүүлийн жилүүдэд гэнэтийн ус ихтэй аадар борооны давтамж нэмэгдэж байгаа.

Бидний гаргаж буй төлөвөөс харахад тав, зургаадугаар сард төв болон зүүн аймгуудын нутгаар ахиу тунадастай байх магадлал өндөр. 

Ийм учраас хаврын сүүл, зуны эхэн саруудад үер усны аюулаас болгоомжлохыг анхааруулъя" гэв.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
655849
0 эможи

Зочин
2024-04-06 12:58
Адгийн эмэгтэй хүн эрэгтэй хүнийг цавьдаж бэлгийн харьцаанд орох сонирхолтой
keyboard_arrow_up