Хязгаарлалт тогтоосон эм, тариаг хууль бусаар хил нэвтрүүлэхийг оролджээ
2024 оны 4 сарын 02
Монгол Улсын эмийн бүртгэлд бүртгэлгүй, тарифын бус хязгаарлалт тогтоосон эм, тариаг хууль бусаар нэвтрүүлэхийг завдсан зөрчлийг гаалийн байгууллага илрүүлжээ.
Тодруулбал "Чингис хаан" олон улсын нисэх буудал дахь гаалийн газрын Нисэх буудлын гаалийн хяналтын бүсэд зорчигчийн гар тээшинд Гаалийн байгууллагад мэдүүлээгүй, Монгол Улсын эмийн бүртгэлд бүртгэлгүй 12.75 кг тарифын бус хязгаарлалт тогтоосон эм, тариаг хууль бусаар нэвтрүүлэхийг завдсан зөрчилд шалган шийдвэрлэх ажиллагаа явуулж байгаа аж
Тухайн зорчигч 2024 оны гуравдугаар сарын 29-ний 05:07 цагт Истанбул-Улаанбаатар чиглэлийн онгоцоор ирсэн байна.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
655814
0 эможи
Зочин
2024-04-11 12:03
Эм өөрөө хяналт шалгалт өндөр төвшнөөр шалгагдаж байж орж ирэх ёстой мөртлөө бидний гааль маш нарийн өндөр түвшинд байж чадаж байгаа юу? бас дээрээс нь нэмээд хэлэхэд энэ эмийн үнэ өсөж байгаа нь бол мөнгө харсан ашиг харсан хүмүүсээр төр засаг төрийн албан хаагчид дүүрчихсэн болоод л ийм байгаад байгаа тийм учраас хүмүүсээ боддог энэ бүх асуудал дунд ажиллаад үзсэн туршлагатай эмч нар аа том албан тушаалд аваачих эсвэл шийдвэр гаргах хэмжээнд байлгамаар байна аа
Зочин
2024-04-11 12:03
Энэ төр засаг яагаад ийм асуудлуудыг зохицуулж болдоггүй юм болоо !!!! дан бизнесийн мөнгө боддог хүмүүс байгаа болоод ингээд байна уу эрүүл мэнд эм гэдэг чинь өөрөө үндэсний асуудалшдээ эсвэл энэ эрүүл мэндийн салбарын хүмүүсээр бодлого гаргуулаад түүнийг н хэрэгжүүлээд явмаар байна аа
Зочин
2024-04-11 12:03
Энэ төр засаг яагаад ийм асуудлуудыг зохицуулж болдоггүй юм болоо !!!! дан бизнесийн мөнгө боддог хүмүүс байгаа болоод ингээд байна уу эрүүл мэнд эм гэдэг чинь өөрөө үндэсний асуудалшдээ эсвэл энэ эрүүл мэндийн салбарын хүмүүсээр бодлого гаргуулаад түүнийг н хэрэгжүүлээд явмаар байна аа
Зочин
2024-04-11 12:02
Эрүүл мэндийн салбарын нарийн мэргэжлийн хүмүүс бодлого гаргаад энэ эмийн асуудал нийгмийн даатгалын асуудал өвчний асуудлуудыг үндсээр нь зохицуулах хэрэгтэй байна одоогийн засгийн газар бол чадахгүй дан бизнесийн хүмүүс байгаа
Зочин
2024-04-11 12:02
Эмнэлгийн үйлчилгээ эмийн үнэ тэнгэрт хадчихсан мөртлөө чанартай чанаргүйг эмүүд гадуур дүүрэн байгаад байх юм??? зүгээр энэ бүхнийг үндсээр нь өөрчлөх хэрэгтэй байна түүний тулд эрүүл мэндийн салбарын хүмүүсийн төрд байх байр суурь болон оролцоо маш чухал байндаа
Зочин
2024-04-11 12:02
тэгэхлээр эрүүл бус эм орж ирэх боломжтой гэсэн үгүү??? энэ эрүүл мэндийн тал дээр бүх зүйл маш өндөр түвшин хяналттай байх ёстой байдагшдээ энэ бүхний яагаад зохицуулж болохгүй байна вэ?? Бизнесийн хүмүүсээр төр засаг бүрдчихсэн болох лээр ийм байгаад байна уу тийм бол эрүүл мэндийн салбарын хүмүүсийг төрд оруулах хэрэгтэй.
ARSLAN.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс