Тайланд руу биеийг нь үнэлүүлэх зорилгоор хуурч 4 эмэгтэйг худалдсан хэргийг ШҮҮХЭД шилжүүлжээ
2024 оны 4 сарын 01
Прокурорын байгууллага 2024 оны 3 дугаар сарын 25-29-ний хооронд 268 хэрэгт яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлж шийдвэрлэжээ.
Тухайлбал, бусдын биеийг үнэлүүлэх зорилгоор хуурч мэхлэн, эмзэг байдлыг нь далимдуулж 4 иргэнийг Тайланд Улс руу явуулж, Монгол Улсын хилээр нэвтрүүлж худалдаалсан Б.Б, Э.Н нарт холбогдох хэргийг шалгаж дуусчээ.
Улмаар Эрүүгийн хуулийн 13.1 дүгээр зүйлийн 2.2 /Хүн худалдаалах/-т зааснаар яллах дүгнэлт үйлдэн Баянзүрх дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлсэн байна.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
1
655807
1 эможи
ARSLAN.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс