АН: Монгол Улсад “залуус“ ажиллах тусам ядуурч байна, бүгд гадагш гарах мөрөөдөлтэй болсон
Гадаад улс руу дүрвэн гарсан иргэдийн судалгааг хийдэг байгууллагаас мэдээлснээр 2016 онд манай улсын индекс 3 байжээ. 2023 онд 4.2 болж өссөн байна гэж УИХ дахь АН-ын бүлэг мэдээлэв.
Энэ нь Монголчууд гадагшаа олноороо гарч буйг харуулна. Үүнд авлига, улс төрийн тогтворгүй байдал голлон нөлөөлдөг. Авлига өсөх тусам Монголоос дайжих нь нэмэгджээ. Эдгээрийн хооронд шууд хамаарал байна. Уг нь эрх баригчид сүүлийн найман жилд авлигатай тэмцсэн гэж ярьсан. Гэвч буурсангүй.
Мөн манай улсад залуус ажиллах тусам ядуурдаг, эдийн засгийн тогтолцоо бий болов. Уг нь ажлын байргүй хүн ядуурдаг гэж бид ойлгодог байсан бол одоо ажилтай атлаа ядуураад байна. Энэ нь оюуны дайжилтад нөлөөлсөн тул шийдвэрлэх алхам авах шаардлагатайг УИХ-ын гишүүн О.Цогтгэрэл онцлов.