ШУУРХАЙ: Эх орноосоо урвасан 3 монгол, манай улсад тагнуул хийсэн гадаадын нэг иргэнийг баривчилжээ

2024 оны 4 сарын 01

Arslan.mn

Тагнуул хийж байсан гэх гадаадын иргэнийг баривчилсан байна.

Тодруулбал эх орноосоо урвасан гурван монгол иргэн, Монгол Улсад тагнуул хийсэн гадаадын нэг иргэнийг өнгөрсөн долоо хоногт илрүүлж, баривчилжээ.

"Мөрдөн шалгах ажиллагаа явагдаж байгаа тул прокурорын зөвшөөрөлгүйгээр дэлгэрэнгүй мэдээлэл өгөх боломжгүй"-г тагнуулын байгууллагаас мэдээллээ.

Тагнуул хийсэн монгол иргэнийг найман жилээс бүх насаар нь хорих ял оноодог бол гадаадын иргэнийг 12-20 жил хорих хуулийн зохицуулалттай байна.

Эрүүгийн хуулиас

19.4 дүгээр зүйл.Гадаадын тагнуулын алба, байгууллага, иргэнтэй хууль бусаар хамтран ажиллах

1.Монгол Улсын иргэн гадаад улсын тагнуулын албатай хамтран ажиллахаар тохиролцсон, хамтран ажилласан; гадаадын байгууллага, иргэнд шилжүүлэн өгөх зорилгоор төрийн нууцад хамаарах мэдээ, баримт, эд зүйлийг хулгайлсан, цуглуулсан, хадгалсан, дамжуулсан бол найман жилээс арван таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.

2.Энэ гэмт хэргийг төрийн өндөр албан тушаалтан, төрийн нууцыг итгэмжлэгдэн хариуцсан, албан тушаал, ажил үүргийн хувьд мэдсэн этгээд үйлдсэн бол арван хоёр жилээс хорин жил хүртэл хугацаагаар, эсхүл бүх насаар хорих ял шийтгэнэ.

Тайлбар: -Гадаад улсын тагнуулын албатай хамтран ажиллахаар тохиролцсон боловч төрийн зохих байгууллагад сайн дураараа даруй мэдэгдсэн, учирч болзошгүй хохирлоос урьдчилан сэргийлэхэд туслалцаа үзүүлсэн иргэний үйлдэл нь өөр гэмт хэргийн шинжгүй бол ялаас чөлөөлнө.

19.10 дугаар зүйл.Тагнуул хийх

1.Гадаадын иргэн, харьяалалгүй хүн Монгол Улсын нутаг дэвсгэрт тагнуул хийсэн бол арван хоёр жилээс хорин жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.

Тайлбар: -"Тагнуул хийх" гэж гадаад улсын тагнуулын байгууллагын үүрэг даалгавар гүйцэтгэсэн, Монгол Улсын иргэнийг гадаадын тагнуулын албатай нууцаар хамтран ажиллахыг ятгасан, ажиллуулсан, төрийн нууцад хамаарах мэдээ, баримт, эд зүйлийг хулгайлсан, цуглуулсан, хадгалсан, дамжуулсан үйлдлийг ойлгоно.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
655787
0 эможи

З
2024-04-01 16:38
Зөв хатуу ял өгөх хэрэгтэй эх орны баялгииин хулгаачуудад
Зочин
2024-04-01 11:20
Мөнгөний төлөө газар нутаг эх орноо худалдах хүн. Олон болж дээ хөөрхий
keyboard_arrow_up