ГЕГ: “Эмийн чанар, аюулгүй байдал, хяналт зохицуулалт” сэдэвт сургалт боллоо
2024 оны 4 сарын 01
Гаалийн ерөнхий газрын харьяа Улс хоорондын шуудан илгээмжийн гаалийн газраас энэ сарын 30-нд Монголын эм зүйн байгууллагуудын нэгдсэн “эм” холбоотой хамтран “Эмийн чанар, аюулгүй байдал, хяналт зохицуулалт” сургалтыг эм ханган нийлүүлэгч нарт зохион байгууллаа.
Тус сургалтад ЭЭХХЗГ, Гаалийн улсын байцаагч М.Долгион “Монгол улсын хилээр нэвтрэх эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт, ЭЭХХЗГ, Гаалийн улсын ахлах байцаагч Т.Энхтүвшин “Гаалийн бүрдүүлэлт, мэдүүлэг, үнэ, үнэлгээ”, АШУҮИС Эм зүйн сургуулийн багш, доктор, профессор Д.Энхжаргал “Эмийн чанар, аюулгүй байдлын асуудал” сэдвээр эм ханган нийлүүлэгч аж ахуйн нэгжийн төлөөлөлд мэдээлэл хүргэж, анхаарах асуудлын талаар ярилцаж санал солилцлоо.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
655786
0 эможи
ARSLAN.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс