ГССҮТ: Автобусны осолд өртсөн 37 хүн яг одоо эмчлүүлж байна. Үүнээс 4 хүний биеийн байдал ХҮНД байна

2024 оны 3 сарын 29

Arslan.mn

38 ажилтныг тээвэрлэж явсан “Хьюндай юниверс" загварын автобус "ФАВ СА4250" загварын ачааны машин мөргөлдсөний улмаас хоёр жолооч нас барж, 18 ажилтан гэмтсэн осол өнөөдөр гарсан.

Автобусанд явсан хүмүүсээс бэртэж, гэмтсэн 18 ажилтныг аймгийн нэгдсэн эмнэлэгт авчирч, тусламж үзүүлэн Улаанбаатар хот руу тээвэрлэх ажиллагааг зохион байгуулан ГССҮТ-д зарим хүмүүсийг авчираад байсан.

Тэгвэл хүргэгдэж ирсэн хүмүүсийн биеийн байдлын талаар  ГССҮТ-өөс тодруулахад "Ажилчдын автобус ачааны машинтай мөргөлдсөн осолд нийт 41 хүн өртсөн. Үүнээс 2 нь газар дээрээ нас барж, 39 хүн Төв аймгийн нэгдсэн эмнэлэгт хүргэгдсэн. Эдгээр иргэдийг Улаанбаатар хотруу авч ирэх ажлыг шуурхай зохион байгуулсан. Яг одоо ГССҮТ-д нийт 37 хүн эмчлүүлж байна.

Хоёр хүний биеийн байдал маш хүнд тээвэрлэж ирэх боломжгүй байсан учраас Төв аймгийн нэгдсэн эмнэлэгт эмчилгээ хийлгэж байна.

ГССҮТ-д хүргэгдэж ирсэн 37 хүнээс 3 нь биеийн байдал маш хүнд байна" гэв.

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
15
ouch an post
confuse an post
1
angry an post
1
655761
18 эможи

Bi ni bnoo huu
2024-03-30 21:31
naad muusain avtobus chini durem juramgui yumnuud l gerel dohio dairsan hurd hetruulsen zam golloj davhisan huuruu sagsuu galzuu yumnuud l baidiinsht ylanguya umnugovios baruun hilruu hun zuudug avtobusuud bol yaj ch medeh yumnuud baidiin shuu
keyboard_arrow_up