ЦЕГ: Автобусны ослын улмаас 2 хүн нас барж, 22 иргэн гэмтсэн

2024 оны 3 сарын 29

Arslan.mn

Хот хоорондын зорчигч тээврийн автобус ачааны автомашинтай мөргөлдсөн ноцтой осол өнөө өглөө гарч, 20 гаруй гаруй хүн гэмтэж, бэртэн Төв аймгийн нэгдсэн эмнэлэгт хүргэгдээд байгаа.

Энэ талаар Цагдаагийн байгууллагаас тодруулахад "2024.03.29-ний өдөр Улаанбаатар хотоос Өмнөговь аймгийн чиглэлд зорчин явсан КIA Granbird маркийн автобус Дундговь чиглэлийн автозамд FAW маркийн тээврийн хэрэгсэлтэй мөргөлдөж, урьдчилсан байдлаар 2 иргэний амь нас хохирч, тухайн автобусанд зорчиж явсан 22 иргэн гэмтсэн. Гэмтсэн иргэд эмнэлэгт хүргэгдэн эмчлэгдэж байна" гэлээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
1
angry an post
655759
1 эможи

keyboard_arrow_up