ШУУРХАЙ: Л.Чинбатын хэргийг шалгаж дуусаад, ДАХИН прокурорт хүргүүлжээ
2024 оны 3 сарын 29
Гацуурт ХХК-ийн захирал Л.Чинбат нь бусдыг авто машинаар хөөсөн, дайрахыг завдсан гэх хэргийг Цагдаагийн байгууллага шалгаж дуусаад шүүхэд шилжүүлэх саналтайгаар прокурорт хүргүүлээд байсан ч хэргийн оролцогч нараас хүсэлт гаргасан тул Л.Чинбат нарт холбогдох хэргийг нэмэлт мөрдөн байцаалт хийлгэхээр цагдаагийн байгууллагад буцаасан талаар бид өмнө мэдээлсэн.
Өөрөөр хэлбэл, энэ хэргийг шийдэгдэхгүй хагас жил гаруй хугацаа болох гэж байна.
Тэгвэл мөрдөн шалгах байгууллагаас тус хэрэгт нэмэлт мөрдөн шалгах ажиллагаа явуулж дуусаад шүүхэд шилжүүлэх саналтайгаар хэргийг дахин прокурорт шилжүүлжээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?









655755
0 эможи
Зочин
2024-03-29 16:48
энэ ялгүй гарна шүү хууль л хууль байгаасай
ARSLAN.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс