Хонхорын замд Приүс ачааны машины араас мөргөж, жолооч нас баржээ
2024 оны 3 сарын 29
Өнөө өглөө Хонхорын замд суудлын автомашин ачааны тэрэгний араас мөргөж, жолооч амиа алджээ.
Баянзүрх дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэр "Хонхор"-ын замд энэ оны 03 дугаар сарын 29-ний өглөө "Tоёота приус" маркийн автомашин замын зорчих хэсэг дээр зогсож байсан "Hongyan" маркийн ачааны автомашины араас мөргөж зорчигч гэмтэж, жолооч нас барсан харамсалтай осолд мөрдөн шалгах ажиллагаа явуулж байна.
Жолооч та,
- Тээврийн хэрэгслийн хурдыг замын нөхцөлд тохируулах;
- Хэт ядарсан үедээ жолоо барихгүй байх;
- Зайлшгүй зогсолт хийсэн тохиолдолд аюулгүй байдлыг хангаж, бусдад анхааруулах;
- Зорчих хэсгийг чөлөөлөх;
- Ослын зогсолтын тэмдэг байршуулах;
- Бусдад энэ талаар шаардлага тавьж, сэрэмжлүүлэх зэргээр болзошгүй эрсдэлээс сэргийлж, хамтран ажиллахыг хүсье гэж ЦЕГ-аас мэдээллээ.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
3
3
2
655753
8 эможи
Зочин
2024-03-29 16:15
Замын хөдөлгөөнд жолоо барьж оролцож байгаа жолооч нар утсаараа оролдохыг хатуу хоригломоор бна.
Зочин
2024-03-29 10:34
Achaanii mashinuud aluurchin tsarailaad zam deer zogsoj baidag shu
ARSLAN.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс