Сураггүй алга болсон 82 настай эмэгтэй ЭСЭН МЭНД гэртээ иржээ

2024 оны 3 сарын 29

Arslan.mn

2024 оны гуравдугаар сарын 27-ны өдөр төөрсөн сураггүй болсон таван удаагийн дуудлага Онцгой байдлын албанд иржээ.

Баянхонгорын Богдод 82 настай эмэгтэй малдаа яваад сураггүй болжээ. Энэ тухай дуудлагыг 27-ны өглөө Онцгой байдлын газарт өгсөн байна. Дуудлагын дагуу тус сумын мэргэжлийн ангийнхан орон нутгийн иргэд малчин 82 настай эмэгтэйг эрэн хайх ажиллагааг зохион байгуулжээ.

Харин 2024 оны гуравдугаар сарын 29-ны 09.00 цагийн үед Баянхонгор аймгийн онцгой байдлын ерөнхий газраас, "82 настай эмэгтэй малдаа яваад сураггүй алга болсон. Тухайн үед шороон шуурга шуурч байсан тул айлд хэсэг байж байгаад өөрөө гэртээ эсэн мэнд ирсэн байсан" хэмээн мэдээллийг өглөө.

Өнөөдөр III/29-нд Хөвсгөлийн уулархаг нутаг, Сэлэнгэ, Хараа голын хөндийгөөр ялимгүй цас, 31-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн хойд хэсгээр, дөрөвдүгээр сарын 1-нд төвийн аймгуудын нутгийн зүүн, зүүн аймгуудын нутгийн зарим газраар хур тунадас орно. Салхи ихэнх хугацаанд 6-11 м/с, 31-нд нутгийн зарим газраар секундэд 15-17 метр хүрч ширүүсэж, нутгийн өмнөд хэсгээр шороон шуурга шуурахыг анхааруулж байна.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
1
haha an post
wow an post
yay an post
2
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
655750
7 эможи

Баяр
2024-03-30 15:46
За даа одооны залуучуудаас 1000 илүү амьд ирэх баталгаатай байх шүү.
зочин
2024-03-30 15:35
өндөр настанг малд явуулна гэж яадаг юм болдоо үр хүүхэд ач зээ нар хаана явж байнаа
keyboard_arrow_up