“Чингис хаан” олон улсын нисэх буудлын авто зогсоол төлбөртэй болно

2024 оны 3 сарын 28

Arslan.mn

Хөшигийн хөндийн “Чингис хаан” олон улсын нисэх буудлын авто зогсоол 2024 оны дөрөвдүгээр сарын 8-ны өдрөөс төлбөртэй болох шийдвэр гарчээ.

Тодруулбал нисэх буудлын авто зогсоолд 30 минут хүртэлх хугацаанд суудлын машинаа байршуулбал төлбөргүй бол 31 дэх минутаас нэг цаг хүртэл 1,500 төгрөгийн хураамж авах юм байна.

Харин ачааны машин болон автобусыг 30 хүртэл минут байршуулбал 1,000 төгрөг бөгөөд авто зогсоолын төлбөрийн дээд хэмжээ бүх төрлийн тээврийн хэрэгсэлд 4,500 төгрөг байна.

Та бүхэн авто зогсоол ашигласны төлбөрөө нисэх буудлын дотор болон гадна байрлах “Төлбөр хураах цэг”-дэд төлбөрийн бүх хэлбэрээр төлөх боломжтой аж.

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
655739
0 эможи

keyboard_arrow_up